“ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

24
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Мишээл 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ёслол хүндэтгэлтэйгээр Төрийн захиргааны албан хаагчийн тангарагаа өргөлөө. Тангараг өргөгч: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн тангараглалаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн орлогч дарга Б.Анхбаяр болон төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд оролцлоо.