Малчдад хөнглөлттэй үнээр өвс олгож байна

17
Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2020-2021 оны өвлийн улиралд цас ахиу унаж, цаг агаар эрс хүйтэрч, отор нүүдлийн мал ихтэй байсны улмаас өвөлжилтийн байдал нилээдгүй хүндэрсэн билээ.
Иймд малчдын өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж аймгийн удирдлагуудын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцийн 7000 боодол өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр Сүмбэр, Баянтал, Шивээговь малчин өрхүүдэд олгож байна.
Өнөөдөр буюу 2 дугаар сарын 8-ны өдрөөс өвсийг аймгийн Засаг даргын Тамгын газар сумдын Засаг даргын Тамгын газраар дамжуулан малчдад түгээж байна.
Малчдад өвс олгож буй ажлын явцад аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр хяналт тавин малчдын санал сэтгэгдэлийг сонсож ажиллалаа.