Аймгийн онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс хамтран аймгийн Засаг даргын 2020 оны А/380 тоот захирамжаар үйл ажиллагааг нь хязгаарлаагүй бүх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 88 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж халдвар хамгааллын дэглэм баримталж байгаа эсэхэд шалгалт хийв.
Шалгалтад хамрагдсан газрын 67% нь мэргэжлийн байгууллагын хүргүүлсэн зөвлөмжийн дагуу коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх холбогдох арга хэмжээг хэрэгжүүлсэн хэдий ч зай барих тэмдэг, тэмдэглэгээг дутуу байрлуулсан, QR код байрлуулаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, баталгаажилтгүй халдваргүйтгэлийн бодис хэрэглэсэн, ажлын байр, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй, коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаагүй ажилчин ажиллуулсан, ажилчид болон үйлчлүүлэгчдийн халууныг үзэж тэмдэглэдэггүй, үйлчилгээний ажиллах хүчин дутагдалтай зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.




