Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 12 дүгээр сарын 21-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар 

134

Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 12 дүгээр сарын 21-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар 

           

Үүрэг даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн жилийн эцсийн тайланг 12 дугаар сарын 25-ны дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх. 12 сарын 25 Сумдын Засаг дарга нар, Бүх байгууллагын дарга нарт
2 Улсын онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3718 дугаар албан тоотоор ирүүлсэн чиглэлийн дагуу дараах арга хэмжээг авч ажиллах.

– Төрийн байгууллагууд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ашиглах тусгаарлах өрөөг бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах.

– Төрийн байгууллагууд болон хуулийн этгээдийн ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд нь ажиллуулж, 0-12 настай хүүхэдтэй албан хаагчид болон бусад ажилтнуудыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч, ажлын байранд болон гэрээсээ ажиллах албан хаагчдын судалгааг Аймгийн онцгой комисст 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 17 цагийн дотор яаралтай ирүүлэх.

12 сарын 21 Сумдын Засаг дарга нар, Бүх байгууллагын дарга нарт