Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар 

59

Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар 

           

            Үүрэг даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Жилийн эцсийн тайлан мэдээтэй холбогдуулан санхүүгийн бүх гүйлгээг 12 дугаар сарын 22-ны өдрийн  дотор яаралтай хийж дуусгах, өр авлага үүсгэлгүй ажиллах 12 дугаар сарын 22 Сумдын Засаг дарга нар, Бүх байгууллагын дарга нарт
2 Төсвийн ерөнхийлөн захирагчийн хянасан 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг, 2020 онд байгууллагынхаа үйл ажиллагааны гол үр дүн, бүтээн байгуулалтын танилцуулгын хамт ирүүлэх 12 сарын 10-ны дотор Сумдын Засаг дарга нар, Бүх байгууллагын дарга нарт
3 Аймгийн Иргэдийн Хурлын 3-р хуралдаанаар “Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр” батлагдсан тул тус хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг харьяа хэлтэст ирүүлэх 12 сарын 14-ны дотор Сумдын Засаг дарга нар, Бүх байгууллагын дарга нарт
4 Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 17.3-т заасны дагуу “Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг боловсруулах явцад төслийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээр хянуулах 2020 оны 12 сарын 21-ны дотор Сумдын Засаг дарга нар
5 Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөмжийн дагуу цар тахалтай холбоотой зогсоосон төр, хувийн хэвшлийн барилга, бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангаж, ажилтнуудыг шинжилгээнд бүрэн хамруулж, эмнэлэг, цэцэрлэгийн  барилгын ажлуудыг яаралтай дуусган, хүлээн авах 2020 оны 12 сарын 21 Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
6 Говьсүмбэр аймгийн харьяат биш албан хаагчдаа орон нутагтаа шилжүүлэх ажлыг зохион байгуулах.

Тус ажлыг Улсын бүртгэлийн хэлтэс болон Цагдаагийн хэлтэс хариуцаж ажиллах.

2021 оны 1 сарын 18-ны дотор Бүх байгууллагын дарга нарт
7 Байгууллагын дарга нар тусгайлсан чиг  үүргийн байгууллагуудын албан хаагчидтай хамт эргүүлд гарах, хуваарийн дагуу, нэг хүнийг олон удаа гаргахгүй, давхцуулахгүйгээр зохион байгуулах. 2020 оны 12 сарын 21 Бүх байгууллагын дарга нарт
8 Халдвар хамгааллын дэглэм сахих зөвлөмжийн дагуу голомтот газраас орон нутагт ирж буй иргэдийг 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгаж, ажлаа гэрээсээ цахимаар хийх боломжоор хангах, хулгайн замаар зорчигдыг хяналтанд авч, мэдээллийг танилцуулах 2020 оны 12 сарын 21 Эрүүл мэндийн газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар
9 Иргэдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулах шинэлэг ажлуудыг санаачлан 2021 оны байгууллагын бодлого, төлөвлөгөөнд тусган  хэрэгжүүлэх.

Байгууллагын дотоод зохион байгуулалт, үйлчилгээний стандартыг сайжруулах, ажилчдын албан харилцааны ёс зүй, хувцаслалтыг стандартад нийцүүлэх.

Иргэдийг угтах, үдэх үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах

2020 оны 12 сарын 21 Бүх байгууллагын дарга нарт
10 “Оны онцлох байгууллага” болон “Оны онцлох хүн”-д нэр дэвшигдчийг материалыг ирүүлэх 12 сарын 15-ны дотор Бүх байгууллагын дарга нарт