Төмөр замын халаалтын шугамын гэмтлийг яаралтай засварлаж байна

10
Сүмбэр сумын Төмөр замын байрны халаалтын салаа шугамд гэмтэл гарч тус шугамын гэмтэлийг олж тогтоон богино хугацаанд засахаар төмөр замын Барилга, орон сууц ашиглалтын хэсгийн ажилтан албан хаагчид маш шуурхай ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Батзам, аймгийн ЗДТГазрын дарга Д.Содном нар төмөр замын халаалтын шугамын гэмтлийг засах ажлын явцыг үзэж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах талаар зөвлөлдлөө.
Нийтдээ 3 метр орчим шугамыг шинээр сольж гэмтлийг засан үдээс хойш хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болно хэмээн засварын багийн албан хаагчид илэрхийлэв.