Аймгийн онцгой комиссын гишүүд ёс журмын эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна

15
Говьсүмбэр аймгийн Онцгой комиссоос “Бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах ёс журмын эргүүл”-ийн хуваарийг баталсан билээ.
Тус хуваарийн дагуу өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, аймгийн Онцгой Комиссын гишүүн, хурандаа С.Бат-Эрдэнэ Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэлээ.
Сүмбэр сумын 1-р баг “Аяганы хонхор”- хорооллын иргэдийн хувьд сул хөдөлгөөн болон бөөгнөрөл байхгүй, тус хороолол дахь хүнсний дэлгүүрийн хүнс болон ахуйн хэрэгцээний бараа хангамж сайтай байна.
Мөн төмөр замын гарам, төв замын пост болон хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж буй албан хаагчидтай уулзлаа.
Түүнчлэн тус сумын нэг болон хоёрдугаар багийн Андууд, Дэлгэрэх билэг, Чандмань зэрэг дэлгүүрийн хүнс, ахуй хэрэгцээний бараа материалын нөөц, хангамж хэвийн үйлчлүүлэгчийн гарыг ариутган, халууныг хэмжиж, маск зүүхийг шаардан аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллаж байлаа.
Иргэдийн хувьд хариуцлага, ухамсар өндөр байгаа талаар Аймгийн онцгой комисс болон эргүүл жижүүрийн үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчид илэрхийллээ.