Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 10 дүгээр сарын 26-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

47

Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 10 дүгээр сарын 26-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

 

            Үүрэг даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 ХБТТУТХуулийн дагуу “Говьсүмбэр аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг боловсруулах үйл ажиллагааг чанартай зохион байгуулж, хэлтсүүд харьяа агентлагуудтайгаа нэгтгэсэн төслийн саналыг дахин нягталж, сайжруулах 11/09 Бүх хэлтэс, агентлагууд
2 ХБТТУТХуулийн дагуу “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг аймгийн Засаг дарга томилогдсоноос хойш 30 хоногийн дотор чанартай боловсруулж, хэлтсүүд харьяа агентлагуудтайгаа нэгтгэсэн төслийн саналыг дахин нягталж, сайжруулах 11/09 Бүх хэлтэс, агентлагууд
3 Оторчдийн нүүдэл, дамжин өнгөрөх маршрутанд холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах 11/09 Бүх сумд, Хүнс, хөдөө аж ахуй газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар