ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

207

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

  1. Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар нь Чанарын менежментийн тогтолцооны стандарт MNS ISO 9001:2016, MNS ISO 18091:2020ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Чанарын менежментийн тогтолцооны стандарт MNS ISO 9001:2016, MNS ISO 18091:2020ийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах тул дараах мэдээллийг 2020 оны 10 дугаар 09-ний өдрийн 08.30 цагаас эхлээд 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17.30 цагийн хооронд ирүүлнэ үү.
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Татварын цахим тодорхойлолт
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  • Сүүлийн 2 жилийн туршлагын мэдээлэл /Жагсаалтаар ирүүлэх/- Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 болон бусад стандартуудыг нэвтрүүлэхэд үзүүлж байсан зөвлөх үйлчилгээг хамруулж ойлгоно.
  • Боловсон хүчний чадавхийн товч мэдээлэл – /Жагсаалтаар ирүүлэх/
  • Санхүүгийн тайлан – Сүүлийн 2 жил
  • Харилцагч банкны тодорхойлолт /Хүүгийн өргүй байх/
  • Татвар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, харилцагч банк, төрийн байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдэх албан бичиг
  • Дээрх тодорхойлолтуудыг зарлал тавигдсан өдрөөс хойш гаргуулсан байх
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 10 дугаар 16 -ны 30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2020 оны 10 дугаар 16 –ны дотор ирүүлнэ үү.
  3. Урилгыг аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас govisumber.gov.mn цахим хуудас, Монголын мэдээ сонинд байршуулсан.

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхон, Нутгийн удирдлагын ордон, Аймгийн Засаг даргын Тамгын газар, 310 дугаар өрөө, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Отгончимэг, утас: 9984З682, 99240824