Багш нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

35
Дэлхийн багш нарын баярын 26 дахь өдөр, Монголын багш нарын баярын 54 дэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд Лаборатори 5-р сургуулийн багш нар, нийт багш нартаа мэндчилгээ дэвшүүллээ. Багш нарын амжилт бүтээлийг үнэлж, Боловсролын тэргүүний ажилтан, БШУЯамны жуух бичиг, Аймгийн Засаг даргын жуух бичиг, Сүмбэр сумын Засаг даргын жуух бичиг, өргөмжлөл, АИТХурлын “Говьсүмбэрийн төлөө” зэрэг шагналуудуур нийт 73 багш нарыг шагнаж урамшууллаа. 2020 оны ЭЕШ-ын аймгийн дундаж оноо өмнөх оныхоос 8.1 функтээр ахиж, улсад 10 дугаар байраа бататгасан амжилттайгаар багш нарын баяраа угтаж байна. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтууд жил бүр нэмэгдэж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эх соёл-Их үндэс”, Япон улсын хөрөнгө оруулалт бүхий “Өвсний үндэс”, “Монгол хүмүн-Монгол соёл” зэрэг төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, 2017 онд 233.5 сая, 2018 онд 700,7 сая, 2019 онд 6.7 тэр бум болж өссөн. Шинээр 640 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдаж, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт нэмэгдэж, анги дүүргэлт буурах нөхцөл бүрдсэн. Мөн ерөнхий боловсролын сургуулиуд нийт мэргэжлийн 23 кабинеттай болж, компьютер, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангагдсан.