Сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

379

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах, үйл ажиллагааны ололттой дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажлын арга барилыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын сургалтын 2020 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, төрийн албаны тухай хуультай холбогдон батлагдсан дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлэх талаар, Захирамж, тушаал боловсруулахад анхаарах асуудал, Сумд агентлагуудын ажлын уялдаа, Сумдын төрийн сангийн үйл ажиллагаанд анхаарах асуудлууд, Баримт бичгийн төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулах нь зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийгдэж, туршлагаа хуваалцлаа. Тус сургалтын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сагсан бөмбөг, волейболын нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, багийн дүнгээр Сүмбэр сумын ЗДТГ-ын баг тамирчид тэргүүн байранд шалгарч шилжин явах цомын эзэд боллоо.