Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд 1-р цэцэрлэгийн барилгын засварын ажлыг гүйцэтгүүлж, ашиглалтанд хүлээн авлаа

15
Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн 281.0 сая төгрөгийн хөрөнгөөр Сүмбэр сумын 1 дүгээр цэцэрлэгийн 1-р байрны барилгын их засварын ажлыг Жавхлан хүслэн ХХК-аар гүйцэтгүүлж, ашиглалтад хүлээн авлаа.
Тус засварын ажлын хүрээнд ангийн зохион байгуулалтыг цэцэрлэгийн барилгын стандартад нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж, анги тус бүрт ор хөнжил хураах өрөө, ариун цэврийн өрөөг гарган, агааржуулалт, холбоо дохиолол хийж, цахилгаан монтаж, гадна фасад, дээвэ, дотор засварын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.