Говьсүмбэр аймгийн өндөр настан, ахмад дайчин Б.Зундуй цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа

27

Говьсүмбэр аймгийн өндөр настан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин Б.Зундуй гуайд Чөлөөлөх дайны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 111 дүгээр зарлигаараа Цэргийн гавьяаны одонгоор шагнасан.
Мөн Б.Зундуй гуайЗасгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Бахархал-хүндэтгэл шагналаар шагнагдсан байна.
Шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа С.Бат-Эрдэнэ 9 дүгээр сарын 11-ний өдөр гардуулан өглөө.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл нар эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн халуун амь, бүлээн цусаа үл хайрлан энх цагийг бүтээлцсэн ахмад дайчин азай бууралдаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж баяр хүргэлээ.