Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй сургалт зохион байгуулагдлаа

39

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Удирдлагын академитай хамтран “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт хийх арга зүй” сургалтыг 9 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтанд аймгийн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтан болон мэргэжилтнүүд нийт 80 гаруй төрийн албан хаагч оролцсон байна.
Сургалтыг Удирдлагын академийн багш, доктор Т.Түмэнцогтоо, доктор Ц.Дэлгэржаргал нар удирдан явуулсан бөгөөд сургалтанд оролцогсдод стратеги төлөвлөгөө боловсруулах мэдлэгийг онолоор болон дадлага ажлаар эзэмшүүллээ.