Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

70

Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

 

Үүрэг даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Аймгийн баяр наадмыг зохион байгуулах салбар хороод санхүүгийн тайлан болон ажлын тайланг ирүүлэх 2020 оны 07 дугаар сарын 24 Наадмын салбар хороодын дарга нар
2 Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах

–      Хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх

–      Баянтал, Шивээговь сумдын уурын зуухны асуудлыг шийдвэрлэх

–      Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, малчдад бэлтгэл хангах талаар заавар, зөвлөмж өгөх

2020 оны 07 дугаар сарын 24 Хөрөнгө, оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс,

Орон нутгийн өмчийн газар,

Сумдын Засаг дарга

Хүнс, хөдөө аж ахуйн газар

Ус, дулаан, цахилгаанаар хангагч байгууллагууд

3 Өөр аймаг сумдын оторчдыг гаргаж, бэлчээр чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх 2020 оны 08 дугаар сарын 03 Сумдын Засаг дарга нар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар
4 2021 оны төсвийн төслийг нарийвчилж, тооцоолж Сангийн яаманд хүргүүлнэ. Төсвийн төсөлд тусгах саналаа ирүүлэх.

 

2020 оны 08 дугаар сарын 01 Сумдын Засаг дарга нар, бүх байгууллагын дарга нар
5 Орон нутгийн сонгууль зохион байгуулахтай холбоотойгоор өөр орон нутагт бүртгэлтэй албан хаагчдын шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хийлгэх. 2020 оны 08 дугаар сарын 16 Сумдын Засаг дарга нар, бүх байгууллагын дарга нар
6 Орон нутгийн сонгууль болохтой холбоотойгоор төрийн албан хаагчдын амралтыг зохицуулан олгох 2020 оны 08 дугаар сарын 03 Сумдын Засаг дарга нар, бүх байгууллагын дарга нар
7 Зам тээврийн осол болон үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах 2020 оны 08 дугаар сарын 03 Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс

 

8 Байгууллагын удирдлагууд ээлжийн амралтыг биечлэн танилцуулж авч байх 2020 оны 08 дугаар сарын 03 Сумдын Засаг дарга нар, бүх байгууллагын дарга нар