Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

99

Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

 

Үүрэг даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, цахим орчинг ашиглан байгууллагынхаа хүрээнд зохион байгуулах 2020 оны 06 дугаар сарын 01 Сумдын Засаг дарга, бүх байгууллагууд
2 Тусгаарлан ажиглах байрыг стандартын дагуу бэлтгэн холбогдох тооцоо судалгааг гаргаж танилцуулах 2020 оны 05 дугаар сарын 28 Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар
3 Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр хандивласан малыг худалдан борлуулах ажлын хэсгийг томилох, үнийн судалгааг гарган танилцуулах 2020 оны 05 дугаар сарын 26 Сумдын Засаг дарга нарт, Онцгой байдлын газар
4 Байгууллагын орчны тохижилтыг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж, тайлан ирүүлэх 2020 оны 06 дугаар сарын 08 Сумдын Засаг дарга, бүх байгууллагууд
5 Найрамдал хотхоны орон сууцнуудын эргэн тойронд түлш түгээх машиныг байрлуулахгүй байх тал дээр арга хэмжээ авч ажиллах 2020 оны 06 дугаар сарын 08 Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс
6 Баянтал суманд төмрийн хүдэр зөөж байгаа асуудлыг хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэх 2020 оны 06 дугаар сарын 08 Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Байгаль орчин, аялал, жуулчлалын газар, Татварын хэлтэс