ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

img_0998Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөл 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, туршилтын хугацаагаар ажиллаж байх хугацаандаа цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан 23 албан хаагч “Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” Хэмээн тангараглалаа.

Ёслолын ажиллагаан дээр аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Улсын ахлах бүртгэгч Л.Насанжаргал, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Б.Цэцэгмаа, Мэргэжлийн хяналтын газрын Лабораторийн эрхлэгч И.Төгсдэлгэр нар “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр “Байгал орчны тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдсаныг Салбар зөвлөлийн дарга Б.Батдэлгэр, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар гардуулж өгөв.

Ёслолын ажиллагааны төгсгөлд аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөл хамтран зохион байгуулсан “Ил тод төрийн үйлчилгээ” сэдэвт илтгэлийн уралдаанд шалгарсан 2 албан хаагчид шагналыг олгож, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Зорилтот бүлгийн асуудал хариуцсан  мэргэжилтэн “Нийгмийн салбарын ил тод байдал” сэдвээр илтгэл тавьсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us