Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт зохион байгууллаа

270

Говьсүмбэр аймагт төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Тус шалгалтын хүрээнд Орон нутгийн өмчийн газрын дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны дарга, Хүнс, хөдөө, аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын газрын удирдлагын хэлтсийн дарга, Мал эмнэлэгийн газрын Мал эмнэлэгийн тасаг, мал эмнэлэгийн үйлчилгээний нэгж болон дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн баталгаажуулалт, эмийн хяналт хариуцсан улсын ахлах байцаагч гэсэн 8 албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарласанаас 5 ажлын байранд тус бүр нэг, нийт таван иргэн бүртгүүлж, шалгалтанд орж, тэнцлээ. Үүнд:

  1. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын сул орон тоонд Даваажавын Батцэцэг
  2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын сул орон тоонд Энхтайвангийн Мөнхзул
  3. Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны даргын сул орон тоонд Эрдэнэ-Очирын Түвшинзаяа
  4. Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны даргын сул орон тоонд Баяжихын Гандулам
  5. Хүнс, хөдөө, аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга бөгөөд аймгийн ерөнхий мал зүйчийн сул орон тоонд А.Баярмаа нар тус тус тэнцсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар шалгалтын дүн мэдээг хэлэлцэн, дээрх иргэдийг холбогдох албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүллээ.

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ