Төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулна

91

Говьсүмбэр аймагт төрийн албаны тусгай шалгалтыг 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 09:00 цагт зохион байгуулна.

Албан тушаалын шаардлагыг хангасан дараах иргэд төрийн албаны тусгай шалгалтанд оролцохоор бүртгүүлсэн байна. Үүнд:

  1. Орон нутгийн өмчийн газрын даргын сул орон тоонд Д.Батцэцэг
  2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын сул орон тоонд Э.Мөнхзул
  3. Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны даргын сул орон тоонд Э.Түвшинзаяа
  4. Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны даргын сул орон тоонд Б.Гандулам
  5. Хүнс, хөдөө, аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга бөгөөд аймгийн ерөнхий мал зүйчийн сул орон тоонд А.Баярмаа

Шалгалтанд оролцогсод 08.30 цагт бэлэн байх бөгөөд иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг анхаарна уу.