Аймгийн удирдах ажилтнуудын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар
№ | Үүрэг даалгавар | Хэрэгжүүлэх хугацаа | Хэрэгжүүлэх байгууллага |
1 | Аймгийн Стратеги төлөвлөгөө болон аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналаа ирүүлэх. | 2020 оны 05 дугаар сарын 15 | Сумдын Засаг дарга, бүх байгууллагууд |
2 | Төрийн үйлчилгээний төвийг 3 суманд байгуулах болсонтой холбогдуулан хариуцах албан хаагчийг томилж, байрыг бэлтгэж, тоног төхөөрөмж хүлээн авах бэлтгэл ажлыг хийх. | 2020 оны 05 дугаар сарын 25 | Сумдын Засаг дарга |
3 | Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд байгууллагууд хувиарт талбайдаа модоо тарьж, арчлах ажлыг хугацаанд нь зохион байгуулж, тайлагнах | 2020 оны 05 дугаар сарын 22 | Сумдын Засаг дарга, бүх байгууллагууд |
4 | Сүмбэр сумын суурьшлын бүсэд мал, амьтан бэлчиж, хог хаягдлыг тараах, ногоон байгууламжийг сүйтгэх, нийтийн эзэмшлийн эд хогшил, хашааг эвдэж байна. Иймээс ажлын хэсэг байгуулан асуудлыг яаралтай шийдвэрлэх.
|
2020 оны 05 дугаар сарын 22 | Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Сүмбэр сумын Засаг дарга,
Байгаль, орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс |