ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвтэй боллоо

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм нь иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна.
Говьсүмбэр аймгийн хэмжээнд нийт 729 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 51 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд юм.
2018 онд аймгийн Засаг дарга Г.Батсуурь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамтдаа хөгжих, суралцах, нөхөн сэргээх тэдний эцэг, эхчүүдэд урам дэм өгөх төв байгуулахыг санаачилсан.
Уг санаачилга биелэлээ олж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв ашиглалтанд оржээ.
Найрамдал хотхоны гуравдугаар байрны 2-р орцны 2 өрөө байрыг аймгийн Орон нутгийн хөгжлийн сан болон Дэлхийн зөн Олон улсын байгууллагын нийт 22 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн засварлаж шаардлагатай тоног төхөөрөмж, тоглоом хэрэгсэлээр хангаж аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоонд хүлээлгэн өгөөд байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүд энэхүү сайхан үйлсийг санаачлан зохион байгуулсан Аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон аймаг орон нутгийн удирдлагууд, Дэлхийн зөн ОУБайгууллагынханд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа уламжиллаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us