Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал

129
  1. Тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн өргөдөл /Маягт Х-1/
  2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт /Маягт Т-2/
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  4. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/ Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд хамаарна.
  5. Өргөдөл гаргагчийн талбайн булангийн цэгүүдийн солбицол, байршил, хилийг харуулсан зураг. 2 хувь /Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар гаргуулж, баталгаажуулсан/
  6. Үйлчилгээний хөлс төлсөн баримт /Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүсч гаргасан өргөдлийг хянаж үзэхэд улсын тэмдэгтийн хураамж 250000 төгрөгийг Төрийн сан банкны 220000941 тоот дансанд тушаана./
  7. Монгол Улсын татвар төлөгч болох тухай нотолгоо. /Харьяа татварын албаны тодорхойлолт/

Жич: Баримт, бичгийг Говьсүмбэр аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн Уул уурхай, зам, тээвэр, дэд бүтцийн бодлогын мэргэжилтэн Б.Эрхэмбаярт хүлээлгэн өгч бүртгүүлнэ.

Хаяг: Говьсүмбэр аймгийн, Сүмбэр сумын 3 дугаар баг, Нутгийн удирдлагын ордон, 401 тоот