ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

101

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 4-р цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2020 оны 03-р сарын 20ы өдрийн 08 цагаас өмнө битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан

2020 оны 03-р сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутад нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. “Тооцно”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон, 3-р давхар, 309 тоот өрөө, Орон нутгийн өмчийн газар, Утас: 70543033