Ерөнхий боловсролын сургуулиуд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ханган ажиллаж байна

64

Улсын Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирус /COVID19/ халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлснээр спорт залны үйл ажиллагааг зогсоосон билээ.
Иргэдээс Говьсүмбэр аймгийн нэг болон тавдугаар сургуулийн спорт зал үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийн дагуу Аймгийн Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Онцгой комиссын орлогч дарга бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн нар хяналт, шалгалтын ажлыг гүйцэтгэлээ.
Уг мэдээлэл нь үндэслэлгүй байсан бөгөөд тус сургуулиуд Засгийн газар, улсын Онцгой комисс, Аймгийн Онцгой комиссын шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.