Говьсүмбэр аймгийн нэгдүгээр сургуулийн үйлдвэрчний эвлэл зуун мянган төгрөг хандивлалаа

58

Коронавирус /COVID19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж Говьсүмбэр аймгийн Онцгой комисст албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хандив өргөсөөр байна.
Өнөөдөр /2020.03.11/ Говьсүмбэр аймгийн нэгдүгээр сургуулийн Үйлдвэрчний эвлэлээс аймгийн Онцгой комисст нэг зуун мянган /100.000/ төгрөгийн хандивыг өглөө.
Нэгдүгээр сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Г.Батсуурьт хандивыг гардууллаа.
Нийгмийн хариуцлагыг эрхэмлэн иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хандив туслалцаа үзүүлсэн тус хамт олонд ажлын амжилт хүсч, талархал илэрхийлье.