“Бид гэр бүлдээ үүнийг л хүсдэг” эссэ бичлэг, шүлэг зургийн уралдаан

106

Шинэ төрлийн корона вирус дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан, халдвар авах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоон хөл хорио тогтоосонтой холбогдуулан хүүхэд багачуудын дунд “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” эсээ бичлэг, шүлэг, зургийн уралдааныг зарлаж байна. Хүүхэд багачууд та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Хугацаа: 2020.03.10- 2020.04.15

Хамрах хүрээ:
1-5 дугаар ангийн сурагчид /Гар зураг, шүлэг/
6-9 дүгээр ангийн сурагчид /Зохион бичлэг, шүлэг/
10-12 дугаар ангийн сурагчид /Эсээ, шүлэг/

Бүтээлийг Говьсүмбэр аймгийн ГБХЗХГ гэсэн Фэйсбүүк хаяг, gobisumber@fcy.gov.mn гэсэн майл хаягаар файлаар хүлээн авна.

Лавлах утас: 70543661, 99060229, 88400496