Удирдах ажилтнуудын 01 дүгээр сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

188

Удирдах ажилтнуудын 01 дүгээр сарын 20ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

2019 оны 02 дугаар сарын 03

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага Биелэлт Хэрэгжилтийн хувь
1. Малтай иргэдийг малаа сумын төвөөс гаргах, мод бут сүйтгэхгүй байх зөвлөмж чиглэлийг өгөх, мод бут сүйтгэсэн тохиолдол хариуцлага тооцож ажиллах, мал бүхий иргэдийн нэрсийг гаргаж, албан байгууллагуудад хүргүүлэх 2020.02.03 Сумдын Засаг дарга нар

Мэргэжлийн хяналтын газар

 

Сум дундын ойн анги ОНӨААТҮГ

Сүмбэр СЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Сум дундын ойн анги – Сум дундын ойн ангиас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын газарт гомдол мэдээллийг бүртгэж, Сүмбэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч 3 иргэнд шийтгэлийн арга хэмжээ авч, 3 иргэнд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Шивээговь СЗДТГ- Сумын Засаг даргын 2020 оны 01-р сарын 13-ны өдрийн А/03 дугаар “Сумын төвийн мал бүхий иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг сумын төвийн мал бүхий иргэдэд тарааж сумын төвд мал оруулахгүй байх талаар үүрэг өгч ажилласан. Мөн малчдын сургалтын үеэр уг захирамжийг танилцуулсан. Одоогоор сумын төвд орж ирэх мал багасч орж ирсэн малыг ЗДТГ-аас хашиж эздэд нь мэдэгдэж байна.

Баянтал СЗДТГ-   Мал бүхий 4 өрхөд сумын төвөөс малаа гаргах хугацаатай үүрэг өгч шаардлагыг хүргэсэн. Сумын 5 албан байгууллагад мал бүхий иргэдийн нэрсийг гарган хүргүүлсэн.

100
2. Ногоон байгууламжийн хашаагаа сэлбэж засах, эргүүл тойруул гаргах 2020.02.03 Бүх албан байгууллагын дарга нар Сүмбэр СЗДТГ, Баянтал сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Статистикийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боржигин чуулга нийт 12 байгууллага Ногоон байгууламжийн хашаагаа сэлбэж засах, эргүүл тойруул гаргасан байна.

 

70
3. Босоо тэнхлэгийн авто зам дагуух үхсэн мал амьтны сэг зэмийг зайлуулах 2020.02.03 Сумдын Засаг дарга нар Сүмбэр СЗДТГ- 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 3 автомашин, 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч 10 удаагийн явалтаар 8 тонн сэг зэм, хогийг цэвэрлэж хогийн цэгт төвлөрүүлж устгал хийсэн.

Баянтал СЗДТГ- 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх босоо тэнхлэгийн авто замын дагуух үхсэн малын сэг зэмийг устгах ажлыг 6 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж 15 бодын сэг зэмийг зайлуулж аймгийн хилийн зааг дахь угталтын хаалганы орчны газрын   хогийг цэвэрлэж ачиж зөөвөрлөн устгал хийсэн.

Шивээговь СЗДТГ – Сумын босоо тэнхлэгийн авто зам дагуух үхсэн мал амьтны сэг зэмийг зайлуулах ажлыг 3 албан хаагч 2020 оны 01-р сарын 30-ны өдөр 125 км зам явж 3 бод, 2 бог, төв зам дагуух хог хаягдлыг түүж хогийн цэгт төвлөрүүлж устгал хийсэн.

100
4 Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сумын дэд хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийн 2019 оны төлөвлөгөө, тайланг, сумын ИТХ-ын тэмдэглэлтэй /эх хувь/ баталгаажуулан хувийг ХШҮДАХ-т ирүүлэх 2020 оны 1 дүгээр сарын 17 Сумдын Засаг дарга нар Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сумын дэд хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийн 2019 оны төлөвлөгөө, тайланг, сумын ИТХ-ын тэмдэглэлтэй /хамт/ баталгаажуулан ХШҮДАХ-т ирүүлсэн. 100
5 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2019 оны 37 дугаар тогтоолын дагуу боловсруулан ирүүлэх 2020.01.24 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2019 оны 37 дугаар тогтоолын дагуу боловсруулан Сүмбэр сумын ЗДТГ, Шивээговь сумын ЗДТГ, Татварын хэлтэс, Санхүүгийн хяналт аудитын алба, Боловсрол соёл урлагийн газар, Орон нутгийн өмчийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Статистикийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Биеийн тамир спортын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 15 байгууллага ирүүлсэн.

Төлөвлөгөөг бодлого хариуцсан нэгж болон ХШҮДАХ хянаж үзэхэд суурь түвшин, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг хангалтгүй тодорхойлох зэрэг нийтлэг алдаа гаргасан тул засаж залруулах талаар заавар зөвлөмж өгч буцаасан.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслөө боловсруулж ирээгүй 9 байгууллага байна.

1.    Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар

2.    Байгаль орчин аялал жуулчлалын газар

3.    Ус цаг уур орчны шижилгээний төв

4.    Баянтал сумын ЗДТГ

5.    Нийгмийн даатгалын хэлтэс

6.    Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар

7.    Шүүхийн шинжилгээний газар

8.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

9.    Цагдаагийн хэлтэс

10.  Онцгой байдлын газар

70
6 Нийтийн бүжгийн сургалтын талаарх захирамж гаргах Нийгмийн бодлогын хэлтэс Нийтийн бүжгийн сургалтын захирамж боловсруулж байна. 30
7. Биелэлтийн дундаж хувь 78,3

 

ХЯНАЛТШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС