Удирдах ажилтнуудын 01 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

183

Удирдах ажилтнуудын 01 дүгээр сарын 06ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

 2019 оны 01 дүгээр сарын 20

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага Биелэлт Хэрэгжилтийн хувь
1. Хүн ам, орон сууцны тооллогод идэвхтэй хамрагдах 2020 оны 1 дүгээр сарын 17 Бүх байгууллага Хүн ам, орон сууцны тооллогын ажлыг 2020.01.09-15-ны өдрүүдэд товлосон хугацаанд эхлүүлэн мэдээлэл цуглуулалтын ажлыг дуусгасан. Багийн Засаг дарга нар, төрийн сангийн мэргэжилтнүүд, нийгмийн ажилтнуудыг хамруулан Хүн ам, орон сууцны мэдээллийн санд баяжилт хийх тухай сургалт, сум багийн товчоод, сумын тооллогын комиссын гишүүдийн сургалт, аймгийн тооллогод ажиллах тоологч, шалгагч нарын сургалт зэргийг зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд 555 өрхөөс мэдээллийг авсан. 100
2. Тоологч нарын харилцаа хандлагад анхаарах, сургалтаар мэдээлэл өгөх 2020 оны 1 дүгээр сарын 17 Статистикийн хэлтэс Тоологч, шалгагч нарт сургалт зохион байгуулж шалгалт аван тэнцсэн 12 тоологч, 4 шалгагчийг сонгон ажиллуулсан. Тооллогын явцад ямар нэгэн зөрчил гараагүй. 100
3. Орон нутгийн хөгжил сангаар хийгдэх ажлыг 1 сард багтааж зарлах 2020 оны 1 дүгээр сарын 17 Сумдын Засаг дарга нарт Сүмбэр СЗДТГ- 2020 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Сумын орон нутгийн хөгжлийн сангаар 1 дүгээр сард 3 ажил үйлчилгээ зарлагдахаар төлөвлөгдснөөс 1 ажил харьцуулалтын аргаар зарлагдсан.

Баянтал СЗДТГ- 2020 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил үйлчилгээг жил, сараар төлөвлөсөн төлөвлөгөө болон төсвийн задаргааг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр сумын цахим хуудас, мэдээлэл сурталчилгааны самбаруудад байршуулан ил тод зарлан ажиллаж байна. Сумын 2020 оны ОНХСангийн төлөвлөгөөний дагуу 01 дүгээр сард зарлагдах 4 ажлаас 2 ажил нь зарлагдаж 2 ажлын ҮХороо, ажлын хэсэг байгуулагдсан.

Шивээговь СЗДТГ- Сумын орон нутгийн хөгжлийн сангаар 1 сард 2 ажил зарлагдахаар төлөвлөгдсөнөөс 01-р сарын 15-ны өдрийн байдлаар 2 тендерийн үнэлгээний хороо байгуулагдаж тендерийн баримт бичгийг боловсруулж байна.

70
4 Багуудын иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж, 2021 оны саналыг авах, дарга нар тухайн орон нутгийн багийн хуралд оролцож, өөрсдийн саналыг эрэмбэлүүлэх 2020 оны 1 дүгээр сарын 17 Сумдын Засаг дарга нарт Сүмбэр СЗДТГ- 2021 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг цаасаар журмын дагуу авч эхэлсэн.

Баянтал СЗДТГ- Сумын ОНХСангийн хөрөнгөөр 2021 онд хэрэгжүүлэх бараа, ажил үйлчилгээ, төсөл, хөтөлбөрийн санал авах хуудсыг иргэдэд болон албан байгууллагад хүргүүлэн санал авах ажлыг эхлүүлсэн. Багуудын Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Шивээговь СЗДТГ- Сумын 2-р багийн иргэдийн нийтийн хурлыг 2020.01.15-ны өдөр зохион байгуулж 2021 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг малчин болон мал бүхий 84 иргэнээс авсан. 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлыг 01-р сарын 17-нд хийхээр зарлаад байна.

70
5 Шивээговь сумын уурын зуухны засварын ажлыг эрэмбэлүүлэхэд анхаарах 2020 оны 1 дүгээр сарын 17 Шивээговь сумын Засаг дарга 2021 оны ОНХСангийн ажилд Илчлэг Шивээ ОНӨҮГ-аас орон сууцны 3,6,7,8-р байрны халаалтын шугамыг шинэчлэх, зуухыг шинээр солих ажлуудыг эрэмбэлүүлж байна. 100
8. Биелэлтийн дундаж хувь 88

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС