Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

284

Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор хэрэгждэг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг Австралийн их сургуулиудад магистрын зэрэг олгох тэтгэлэгт сургалтад хамруулдаг. Тэтгэлгийн болзол, шалгуур хангасан Монгол улсын эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон орон нутгийн иргэд өргөдөл гаргах боломжтой.
Тэтгэлэгт хөтөлбөрт цахим өргөдөл гаргах хугацаа 2020 оны 02 дугаар сарын 01-ээс 04 дүгээр сарын 30-ыг хүртэл үргэлжлэх тул иргэд та бүхэн тэтгэлгийн талаарх мэдээллийг www.australiaawardsmongolian.org цахим хуудсаар хандаж эсвэл 318852 дугаарын утсаар холбогдож болно.