ТЕНДЕРИЙН УРИЛГА

45

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2020-02-10

 

Тендер шалгаруулалтын нэр: Найрамдал хотхоны 6 дугаар байрны фасад засвар болон нийтийн эзэмшлийн байрнуудын дээвэр засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ГСАОНӨГ/202012001

[Говьсүмбэр аймгийн ЗДТГазар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Найрамдал хотхоны 6 дугаар байрны фасад засвар болон нийтийн эзэмшлийн байрнуудын дээвэр засварын ажил]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтаас үнэ, төлбөргүйгээр үзэж оролцохыг хүсвэл [50000] төгрөгийг цахим хэлбэрээр тушааж оролцоно уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудад жил тус бүр тухайн багц дээрх санал болгож буй үнийн дүнгээс багагүй орлоготой байх,

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь багц тус бүр дээр: Санал болгож байгаа үнийн дүнгийн 70 %-с багагүй байх,

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны жилийн эцсийн тайлан,

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жил тухайн багц тус бүр дээрх санал болгож буй үнийн дүнгээс доошгүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх,

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын 2.1.1, 2.1.2, 2.2.2 тусгай зөвшөөрлөтэй байх,

Тендерийн хамт Багц 1-т [1 800 000], Багц 2-т [800 000] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [2020-03-11-ний өдрийн 09 цаг 00 минут]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2020-03-11]-ний өдрийн, [09 цаг 30 минут] нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, Найрамдал хотхон, Нутгийн удирдалгын ордон, Орон нутгийн өмчийн газар (3 давхар, 309 тоот өрөө, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, утас: 70543033, и-майл: govisumber.onug@gmail.com)