АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ГАЗРААС САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “КОРОНА ВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЭРСДЛИЙН ТҮВШИН ӨНДӨР ХҮҮХДҮҮДИЙН ДАРХЛААГ ДЭМЖЬЕ”” АЯНЫ ХҮРЭЭНД ХАГАС БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДҮҮДЭД ХУВЦАС БОЛОН ХҮНСНИЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАА

61

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ корона вирусын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны сайдын 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/10 тоот тушаалыг тус тус үндэслэл болгон аймгийн хэмжээний эрсдэлт нөхцөлд амьдардаг буюу эрсдэлд өртөх магадлал өндөртэй бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж ажиллаа.

Эдгээр хүүхдүүд нь аливаа төрлийн өвчлөл, гамшиг осол, хүчирхийлэл, дарамт шахалтанд өртөх эрсдэл өндөр юм. Мөн Дэлхийн Зөн ОУБ-ын хамт олноос Монгол улсын хэмжээнд гарч буй томуу, томуу төст халдварт өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан тухайн зорилтот бүлгийн хүүхдүүдийн дархлааг дэмжих чиглэлээр хүнсний тусламж дэмжлэг үзүүлж ажилласан.