ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Нийгмийн эгэх хариуцлага” тэтгэлэгт богино хугацааны сургалт болно

“Нийгмийн эгэх хариуцлага” тэтгэлэгт богино хугацааны сургалт

 

Дэлхийн банкны захиалгаар “Нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт тэтгэлэгт богино хугацааны сургалтыг 2020 оны 2 дугаар сард хоёр удаа Удирдлагын Академид зохион байгуулах гэж байна. Уг сургалтын тэтгэлэгт сургалтын төлбөр, нийтийн тээвэр (автобус, галт тэрэг)-ийн зардал, өдрийн хоол багтсан болно.

Сургалтын үндсэн зорилго нь:

  • Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.

Сургалт зохион байгуулах хугацаа:

  • 2020 оны 2 дугаар сарын 10наас 12ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулагдана.
    • Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн нийт 30 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.

Сургалтад хамрагдагчдад тавигдах шаардлага:

Үндсэн шаардлага:

  • Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл (MASAM)-ийн хүрээнд зохион байгуулагдсан ижил сургалтад өмнө нь хамрагдаагүй байх
  • Нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг дэмжиж ажиллах сонирхолтой, сургалтаар эзэмшсэн мэдлэг чадвараа орон нутагтаа хэрэгжүүлж, бодитой үйл ажиллагаа болгон өрнүүлэх зорилго, тэмүүлэлтэй байх

Нэмэлт шаардлага:

  • Орон нутаг дахь төрийн бус байгууллагад ажилладаг байх эсвэл тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл, эсвэл
  • Аймгийн ЗДТГ-ын албан хаагч, эсвэл аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг байх эсвэл,
  • Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн удирдлага, багш ажилтан байх

Бүрдүүлэх материал:

  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл (цахим линкээр бүрэн мэдээллээ илгээх)

 

Сургалт зохион байгуулах газар:

Дорноговь аймагт, ЗДТГ болон харъяа байгуулагын сургалтын танхимд

Холбоо барих утас: 70132091, 99022234, И-мэйл: institute_pd@naog.gov.mn

 

Сургалтад хамрагдах хүсэлтээ дараах хуваарийн дагуу илгээнэ үү.

Сургалтын хуваарь

Хамрагдах орон нутаг Хүсэлт хүлээн авах хугацаа, хүсэлт илгээх линк Хариу мэдэгдэх хугацаа
2020 оны 2 дугаар сарын 10наас 12ны өдрүүдэд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймаг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 14.00 цаг хүртэл

Суралцах хүсэлт илгээх линк:

https://forms.gle/FgyEXfFVVyihvZ8E6

2020 оны

2 дугаар сарын

06-ны өдөр

/цахим шуудан/

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us