Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Цөм сүрэг үржлийн төвд автомашин худалдан авах”–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2020 оны 01-р сарын 23-ны өдрийн 09 цагаас өмнө битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан
2020 оны 01-р сарын 23-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх. “Тооцно”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон, 3-р давхар, 309 тоот өрөө, Орон нутгийн өмчийн газар, Утас: 70543033