ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДАД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/371, А/782 дугаар хамтарсан тушаалыг үндэслэн Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Боловсрол, соёл урлагийн газар, Политехник коллежийн ахлагч бэлтгэх төвийн сургагч ахлагч нараар ахлуулсан баг “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад энэ сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилготой тус арга хэмжээнд Сүмбэр сумын 1-р сургуулийн 30 сурагч, Сүмбэр сумын 2-р сургуулийн 30 сурагч, Сүмбэр сумын 5-р сургуулийн 50 сурагч, Политехник коллежийн 40 сурагч, нийт дунд, ахлах ангийн 150 сурагчид хамрагдав.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us