ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд зохион байгуулсан илтгэлийн уралдаан боллоо

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойтруулах, төрийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн шинэ санал, санаачилгыг дэмжиж түгээн дэлгэрүүлэх зорилготой илтгэлийн уралдааныг зарлаж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Уралдаанд төрийн байгууллагын албан хаагчид идэвхитэй оролцож, нийт 12 илтгэл хүлээн авч, аймгийн Төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Отгончимэг, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Б.Ганбаяр, аймийн Цагдаагийн хэлтсийн дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүн Х.Бат-Очир, иргэний төлөөлөл Т.Болдбаатар нар шүүн явууллаа.

Илтгэлийн уралдаанд оролцогчид “Иргэнд ойрхон төрийн үйлчилгээ”, “Төрийн албан хаагчийн хариуцлага ба ёс зүй” сэдэв, агуулгын хүрээнд сонирхолтой, олон шинэ санал, санаачилга гаргасан илтгэлүүдийг тавьсан.

Илтгэлийн уралдаанд өөрийн илтгэх ур чадвар болон дэвшүүлсэн санаа, орон нутагт хэрэгжүүлэх боломж, удирдамжийн шаардлагад нийцсэн байдал зэрэг илтгэлд тавих шалгуурыг хангаж бусдыгаа манлайлсан

  • Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр багийн Засаг дарга Н.Идэрзориг Тэргүүн байр
  • Политехник коллежийн Гидравликийн багш, Боловсрол судлалын магистр Б.Мэндбаяр, Эдийн засгийн онолын багш, Бизнесийн удирдлагын магистр М.Баярмаа нар Дэд байр
  • Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн Нийгмийн ухааны багш Э.Даваадорж, Түүх-нийгмийн ухааны багш Д.Цогт нар Гутгаар байр тус тус эзэлж шагналаа гардан авлаа.

Мөн илтгэлийн уралдаанд аймгийн Нийтийн номын сангийн Арга зүйч Д.Нарнай, Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн Гадаад хэлний багш Э.Ариунтунгалаг, Нийгмийн ухааны багш В.Номинзул, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн Шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Э.Болорчимэг, Биеийн тамир, спортын газрын Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга М.Батдэлгэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 0425 дугаар нээлттэй хорих ангийн 22 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Бямба-Эрдэнэ, Боржигин өв музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагвамаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн П.Наранмандах, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн Шивээговь сум хариуцсан мэргэжилтэн Б.Базаррагчаа, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхбат нар илтгэлээ ирүүлж оролцсон.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Д.Содном илтгэлийн уралдаанд оролцогчдод шагнал гардуулан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Илтгэлд дурьдсан санал санаачилгыг амьдралд хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллана” хэмээн онцоллоо.

Илтгэлийн уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг аймгийн вэб сайт, Говьсүмбэр аймаг facebook-т байршуулан мэдээлэв.

Илтгэлийн уралдаанаас гарсан шинэ санаалчилгуудыг дурьдвал:

  1. ТҮЦ машины тоог нэмэгдүүлэх, 24 цагаар ашиглах боломжийг нээж өгөх
  2. Төрийн албан хаагчдад дохионы хэл заах, анхан шатны мэдлэгтэй болгох
  3. Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, албан хаагчид өөрсдийгөө дайчлах
  4. Төрийн албан хаагчдын IQ чадварыг нэмэгдүүлж, хөрвөх чадвартай албан хаагч бэлтгэх
  5. Хүүхэд багачуудыг “Ирээдүйн иргэн” болгож бэлтгэх, мэргэжлээ зөв сонгоход чиг баримжаа олгох, төрийн үйлчилгээний байгууллагаар зөв боловсон үйлчлүүлдэг, мэдлэг мэдээлэлтэй иргэн болгох
  6. Төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, төрийн үйлчилгээг хялбарчилсан, иргэдэд төрийн үйлчилгээг ойтруулсан цахим үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл түгээх
  7. Явуулын үйчилгээг иргэдэд хүргэдэг байх
  8. Иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол, тэдний оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх
  9. Төрийн үйлчилгээний стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх
  10. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үнэлгээг иргэдэд ойлгомжтой хялбар байлгаж, “Гэрлэн дохионы систем”-ийг хэрэгжүүлэх, сайн бол “ногоон”, дундаж бол “шар”, муу бол “улаан” өнгийн шалгуураар үнэлэх
  11. Төрийн албан хаагчид сэтгэл зүтгэлтэй, санаачилгатай, мэдлэг ур чадвараа дээшлүүлдэг байх
  12. Аливаад хандах хандлагаа өөрчлөх, төрийн албан хаагчдыг урамшуулдаг байх
  13. Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ тэгш эдэлж, төрийн тусгай, захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан хаагчид ижил тэгш эрхтэй байж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 22 дугаар зүйлийн Төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаарлдагын 22.1.3 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байгаагүй байх гэж заасныг зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч бус төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчдад хамааруулах

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us