ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

Аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

Үүрэг даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1 Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг 12 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд малчидтай уулзаж санал хүсэлтийг сонсох, өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалтай танилцах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд ажлын хэсэгт орох дээрх байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд удирдамж, хөтөлбөрт оруулах ажлын саналаа Онцгой байдлын газарт ирүүлэх 2019.11.29-ний өдрийн дотор Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ус, цаг уур орчны шинжилгээний төв, Сумдын Засаг дарга нарт
2 Ирэх оны төсөв, төлөвлөгөө боловсруулахдаа Шивээговь сумын цэвэр усны эх үүсвэр, хогийн цэгийг салгах, сумд олон жил болсон хур хогноосоо салах зэрэг ард иргэдээ аятай тухтай амьдрах нөхцөл бололцоог нь бүрдүүлэхэд анхаарч ажиллах 2019.12.05-ны өдрийн дотор Сумдын Засаг дарга нарт
3 Адууны нийлүүлэг өвчний талаар Уяачдын холбооны зөвлөгөөн дээр мэдээлэл хийх 2019.11.26-ны өдөр Мал эмнэлгийн газарт
4 “Хоггүй цэвэрхэн – Монгол” аяны төлөвлөгөөний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулж буй ажлуудад идэвхтэй оролцох, байгууллагын орчны цэвэрлэгээ хийх   Бүх байгууллагууд
5 Байгууллагууд хаягаа гэрэлтэй болгох 2019.12 дугаар сард Бүх байгууллагууд
6 Шинэ жилийн арга хэмжээнд гадны уран бүтээлчид урихгүй, Боржигин чуулгын үйл ажиллагааг дэмжиж ажиллах 2019.12 дугаар сард Бүх байгууллагууд
7 Баяр ёслол тэмдэглэхдээ, аялал зугаалгаар явахдаа аюулгүй байдлаа хангаж ажиллах 2019.12 дугаар сард Бүх байгууллагууд
8 Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар мэдээлэл өгөх 2019.12.05-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл
9 Төрийн албан хаагчийн хувцаслалтад анхаарах 2019.12.05-ны өдрийн дотор Төрийн бүх байгууллагууд
10 Оны төгсгөл болж байгаатай холбоотойгоор албан хаагчдын ажлыг гүйцэтгэлийн төлөвлөгөөний маягтын дагуу дүгнэх 2019.12 дугаар сард Төрийн бүх байгууллагууд
11 Отрын бүсэд гэрээтэй, хуваарьтай малчдыг отроор байлгах ба бусад малчдыг отроор нүүж ирэхийг болиулах, нүүж ирсэн бол аймгийн нутаг дэвсгэрээс гаргах   Сумдын Засаг дарга нар, хуулийн байгууллагууд
12 Баянтал сум шуурхайн мэдээллээ сайжруулах   Баянтал сумын Засаг дарга

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us