ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

Аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

 

Үүрэг даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1

Галын аюулгүй байдлын үзлэг шалгалт зохион байгуулахад багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд оролцуулах, илэрч байгаа зөрчлүүдийг арилгуулах талаар тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулах.

2019 оны 11 дүгээр сарын 22-ны дотор Сүмбэр сумын Засаг дарга
2

Хэрэглэгчдийн цахилгааны гадна болон дотор монтаж, шалбарч гэмтсэн цахилгааны утсыг солиулах талаар тодорхой үе шаттай ажил зохион байгуулах, цахилгааны монтаж, цахилааны утас солиулах, талаар дуудлагаа ямар утсанд иргэд хандаж өгөх талаар мэдээллийг иргэдэд таниулах арга хэмжээ авах.

2019 оны 11 дүгээр сарын 22-ны дотор Цахилгаан түгээх сүлжээ
3

Гэр хороолын айл өрхийн үнс нурам, хог хаягдлыг ачихгүй байгаа байдал нь гал түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байгаа тул үнс нурмыг нэн даруй ачих.

2019 оны 11 дүгээр сарын 22-ны дотор “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ
4

Цаг агаарын шуурхай мэдээг үндэслэн орон нутгийн иргэдэд сэрэмжлүүлэгийг “Багц мессеж” үйлчилгээг ашиглан олон удаагийн давтамжтайгаар хүргэх.

Сумдын Засаг дарга нарт
5

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан байгууллагынхаа өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, дулаан алдахаас урьдчилан сэргийлэх, цахилгааны нөөц эх үүсвэр, шаардлагатай үед ажиллах хүний утасны бэлэн байдлыг хангуулах.

Байгууллагын дарга нарт
6

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд оруулах тайлан, мэдээгээ чанартай сайн бэлтгэж оруулах

2019 оны 11 дүгээр сарын 12 ХШҮДАХ болон холбогдох байгууллагууд
7

Шуурхайд танилцууллах мэдээлэлдээ гадагшаа чиглэсэн, цаг үеийн асуудлыг түлхүү оруулж байх

2019 оны 11 дүгээр сарын 22-ны дотор Холбогдох байгууллагууд
8

Шинэ оноо хоггүй угтах сарын аян зохион байгуулах

ТЗУХ

БОАЖГ

9

Шивээговь суманд ажлын хэсэг ажиллах

2019 оны 11 дүгээр сарын 22-ны дотор АЗДТГ
10

Эцэг эхийн зөвлөл байгуулах

2019 оны 11 дүгээр сарын 13-ны дотор ОБГ, Цагдаагийн хэлтэс, ШШГА, ОНӨГ, Музей, цахилгаан түгээх, дамжуулах сүлжээ, 1, 2, 3, 5, 6 дугаар цэцэрлэг, 5 дугаар сургууль, Буян цэцэрлэг
11

2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх

Бүх байгууллагууд
12

Аймгийн Онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилтэд анхаарч ажиллан, тайланг хугацаанд нь ирүүлэх

Бүх байгууллагууд

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us