ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймагт Төрийн албаны Ерөнхий шалгалт боллоо

Төрийн албаны Ерөнхий шалгалтыг 2019 оны 11 сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эхлэн хуваарийн дагуу зохион байгууллаа.

Говьсүмбэр аймагт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын референт А.Мөнхбат ажиллаж 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 15:00 цагаас төрийн албаны ерөнхий шалгалтад орох иргэдэд төрийн албаны тухай хууль болон Ерөнхий шалгалтын талаарх дүрэм, журамыг танилцуулж мэдээлэл хүргэлээ. Уг мэдээлэлд 40 иргэн хамрагдаж, иргэдээс шалгалттай холбоотой асуулт, санал гараагүй болно.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2019 оны 11 сарын 16-ны өглөөний 9-12 цагийн хооронд аймгийн Политехникийн коллежид 2 ээлжээр зохион байгууллаа. Энэ үеэр ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй шалгалт хэвийн боллоо. Энэ жилийн хувьд шалгалтын явцыг гадаа дэлгэцэд шууд дамжуулан олон нийтэд ил тод хүргэснээрээ онцлог байлаа.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд төрийн албаны Ерөнхий шалгалтад оролцохоор 59 иргэн бүртгүүлснээс 55 иргэн оролцож 17 хүн тэнцэж хоёр дахь шат буюу монгол хэл бичгийн шалгалтад орох эрхтэй болсон бөгөөд шалгалттай холбоотой ямар нэгэн гомдол, санал гараагүй. Шалгалтын үеэр баталгааны хуудсаа авч ирээгүй нэг иргэнд баталгааны хуудсыг хэвлэн өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us