Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг даган гарсан журмуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн газраас санаачлан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагчдад “Хөгжлийн бодлого төлөвлөлт, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ”, “Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлагналт” сэдвээр арга зүйн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх удирдан арга зүйн зөвлөгөө өглөө.