Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын прокурор, ажилтнуудад “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцоор сургалт зохион байгууллаа
2019.11.12
Тус прокурорын газрын програмист Б.Отгонцэцэг нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцын талаар прокурор, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байгаа тухай, ялгаварлан гадуурхалт, нийгмийн амьдралд оролцоход тулгамдаж байгаа асуудал зэргийг танилцуулга болон видео бичлэгээр үзүүлэн тайлбарлаж, сургалтанд хамрагдсан прокурор, ажилтнууд эрх нь зөрчигдөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуулийн мэдлэг, мэдээлэл өгөх тараах материалыг бэлтгэн хүргэх санаачлага гаргасан байна.
Сургалттын үр дүнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэл” нэртэй 2 тараах материалыг бэлтгэн орон нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Өөдрөг зөвлөл” төрийн бус байгууллагын гурван сумын төлөөлөгчид болон сумдын Хамтарсан багийн гишүүдэд тарааж, мэдээлэл өгч ажиллаа.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР