ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “СПОРТЫН” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 33.1- 33.3 дах заалт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд жил болгон зохион байгууллагддаг “СПОРТ”-ын арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асран хамгаалагч нарын дунд Аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Өөдрөг зөвлөл” холбоо хамтран 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээг нээж Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд арга хэмжээнд нийт 40 гаруй иргэд даам, суугаа волейбол, ширээний шагай, олс таталт, гар барилдаан, хонхот теннис / эрэгтэй, эмэгтэй / зэрэг 6 төрлийн тэмцээнээр өөрсдийн авхаалж самбаа, ур чадвараа уралдуулан оролцож, тэмцээн тус бүрт тэргүүн, дэд, гутгаар байр эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Энэхүү арга хэмжээний зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулж, авьяас, ур чадвартай иргэдийг нээн илрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын ажиллагааг сайжруулахад оршиж байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us