ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Цэргийн алдрын хөшөө” цогцолборын нээлт боллоо

Орос, Монголын хамтын оролцоо, эв нэгдэл, ахан дүүгийн найрсаг харилцааны илэрхийлэл бол 1975 онд агуу их Ялалтын баярын 30 жилийн ойд зориулан босгосон 13 метр өндөр “Цэргийн алдрын хөшөө” билээ.
Зөвлөлтийн цэргийнхний байгуулсан “Цэргийн алдрын хөшөө” нь түүх соёлын үнэт өвийг таниулах ач холбогдолтой бөгөөд нээлтийн ёслолын ажиллагаа Говьсүмбэр аймагт боллоо.
Ёслолын ажиллагаанд ОХУ-ын цэргийн атташе Г.М.Сулимук, ЗХЖШ-ын иргэний цэргийн харилцааны хэлтсийн дарга Хурандаа Б.Төмөрхуяг, ЗХУ, МУ-ын баатар, сансрын нисгэгч Хошууч генерал Ж.Гүррагчаа, Танкчидын холбооны Бэлтгэл хурандаа Н.Довчинбавуу, Хошууч генерал Б.Эрдэнбат, БХЯ-ны Аж үйлдвэрийн нэгдлийн захирал Хошууч генерал С.Баасанхүү, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн захирал Хурандаа Цэрэнчимэд, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа С.Бат-Эрдэнэ болон албаны бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
“Цэргийн алдрын хөшөө” цогцолборыг 2017 оноос хойш үе шаттайгаар засварлаж ирсэн бөгөөд тус цогцолборт Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэгт зориулсан, хурандаа З.АЮУШ-ийн нэрэмжит танкийн хөшөө, “Дайны бурхан” гэж нэрлэгддэг их буучид даа зориулсан их бууг суурилуулсан ба усан оргилуур, авто болон дугуйн зам хийгдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us