ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭРЭГЛЭЕ, ХЭМНЭЕ “ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Говьсүмбэр аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс санаачлан “ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭРЭГЛЭЕ, ХЭМНЭЕ“ өдөрлөгийг  аймгийнхаа  цахилгаан, дулааны эрчим хүчний байгууллагуудтай хамтран, 2019 оны 10 дугаар сарын 25 ны өдөр Сүмбэр суманд, 26 ны  өдөр Шивээговь сум, Баянтал суманд  амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн зорилго нь Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний зохицуулах хорооны болон Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоол холбогдох дүрэм  журмууд, хангагч байгууллагуудын дотоод дүрэм журам, үнэ тариф зэргийг мэдээлэн таниулах, хэрэглэгчийн санал хүсэлтийг барагдуулах, аваар саатлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх зэрэг мэдээ мэдээллийг цогцоор нь хэрэглэгчдэд хүргэхэд чиглэсэн.

Өдөрлөгт Шивээ Овоо ХХК-ийн Эрчим хүчний хэмнэлтийн менежер Б.Лазат,  МУ-ын зөвлөх инженер Ч.Өнөрцэцэг  Эрчим хүчний хэмнэлт, бүтээмжийн тухай сонирхолтой лекцүүдийг уншиж хангагч, хэрэглэгчдийн мэдлэгт хувь нэмэр оруулахаар уригдан  оролцлоо.

Тус өдөрлөгөөр   Аймгийн Дуу бүжгийн Боржигин чуулгын  уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж,  зохион байгуулагч хангагч  байгууллагуудаас 13 азтай хэрэглэгчдийг шалгаруулан, өөрсдийн  гаргасан  брошур, гарын авлага зэргийг тарааж хэрэглэгчдийг урамшуулан, идэвхжүүлж  ажиллаа.

АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us