Иргэдийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүллээ

47

Говьсүмбэр аймагт энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд ард иргэдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор боловсруулсан  “Бэлэн бай” сургалтын багц болон анхны тусламж буюу амилуулах тусламж үзүүлэх, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт сэдвүүдээр явуулсан юм.

Гамшгаас хамгаалах мэдлэг олгох зорилготой сургалтанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, ард иргэд нийт 300 гаруй иргэн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.