ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИВЭЭЛ ДОР АЙМГИЙН АХМАД НАСТНЫ 5 ДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Говьсүмбэр аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан аймгийн ахмад настны 5 дугаар зөвлөгөөн 09 дүгээр сарын 30-ны өдөр Дуу бүжгийн Боржигин чуулгад амжилттай боллоо. Зөвлөгөөнийг нээж аймгийн ахмадын хорооны дарга Л.Насанжаргал үг хэлсэн ба хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл нар мэндчилгээ дэвшүүлж МУ-ын Засгийн газар болон аймаг, орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хийлээ.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Эрүүл мэндийн газраас ахмадын талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийн талаар илтгэл тавилаа.
Ирээдүй залуу хойч үедээ хөдөлмөрч, бүтээлч үйл хэргээрээ үлгэр дууриал болж яваа ахмадууд ийнхүү зөвлөлдөж хийсэн бүтээснээ тайлагнан, цаашид нутаг орноо хэрхэн хөгжүүлэх талаар санал гаргаж, үнэтэй сургаалаа айлдлаа.
Мөн зөвлөгөөний үеэр эх орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн ахмадуудад шагнал гардуулж, ахмадуудын урлагийн тоглолтоор зөвлөгөөн өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us