ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Сүмбэр сумын 1, 2 дугаар багийн гэр хорооллын айл өрхийг цэвэр усны шугамд холбох, Тэрэгтийн эх үүсвэрт өргөх станц, цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулах ажлыг эхлүүлэх нээлтийн арга хэмжээ боллоо

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хот суурин газрын дэд бүтцийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, хот тохижилтыг сайжруулна” гэсэн зорилтын хүрээнд айл өрхүүдийг цэвэр ус, бохирын шугам сүлжээнд үе шаттайгаар холбохоор төлөвлөөд байгаа билээ.
Энэ зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр сумын 1, 2 дугаар багийн гэр хорооллын айл өрхийг цэвэр усны шугамд холбох, Тэрэгтийн эх үүсвэрт өргөх станц, цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулах ажлыг эхлүүлэх нээлтийн арга хэмжээ боллоо. Дээрх ажлын хүрээнд Сүмбэр сумын 1, 2-р багийн гэр хорооллын айл өрхийг цэвэр усны шугамд холбох, шинээр 6 цэгт ухаалаг худаг барих, 1000м3 усан сан насос станц, цэвэршүүлэх дэд станцын барилгын ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Энэхүү ажлын гүйцэтгэгчээр 1995 оноос тасралтгүй 24 жил дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа “Санжат” ХХК хийж гүйцэтгэхээр болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us