ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн албан хаагчдын сургалт, урлаг, спортын “Нэг сэтгэл-Нэг баг” арга хэмжээ болж өнгөрлөө

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн зүүний хүчний холбооноос хамтран зохион байгуулсан төрийн албан хаагчдын сургалт, урлаг, спортын “Нэг сэтгэл-Нэг баг” арга хэмжээ болж өнгөрлөө.
Арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном нар болон урилгаар  Монголын Зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, 200 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.
Төрийн байгууллагуудын албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээнд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт арга барилыг харуулсан тэмцээн уралдаан зохион явуулсан.
Нийт багуудын дунд Монгол уламжлалт идээ, ундаа, хоол бэлтгэх, Аргай тонгорох, Дэмбээ сайн уу хө?, “Дээлтэй Монгол” зэрэг уламжлалт уралдаан тэмцээн мөн гар бөмбөгийн тэмцээн явагдаж нийлбэр дүнгээр сургууль цэцэрлэгүүдийн хамтарсан “Боловсрол” баг тэргүүллээ.

Арга хэмжээний үеэр Монголын лектор төвийн лектор Н.Төрболд “Өөрийгөө бүтээх харилцаа” сэдвээр сонирхолтой лекцийг уншиж танилцууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us