Буян гого цэцэрлэгийн шинэ салбарын нээлт боллоо

706

Буян гого цэцэрлэг нь 2000 оноос хойш сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдийг хөгжүүлж, сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагааг амжилттай  явуулж байна. Тус цэцэрлэгт сурч хүмүүжиж байгаа 2-5 настай хүүхдэд төмөр, чулуу, мод, маримба, хийл, домбор 6 төрлийн хөгжим зааж чадварлаг авьяаслаг хүүхдүүдийг төрөн гаргаж орон нутаг болон, Монгол улс, олон улсад уралдаан тэмцээнд амжилттай оролцож амжилт гарган ажиллаж байна.

Нээлтэнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон албаны хүмүүс оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Цэцэрлэгийн шинэ байр нь 2 давхар бөгөөд хүүхдийг хүмүүжүүлж, хөгжүүлэхэд нэн шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тус цэцэрлэг нь энэ хичээлийн жилд 80 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлнэ.