ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Шилмэл мал-Шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа

Аймгийн бизнес эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, өргөжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, сурталчлах, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн харилцаа тогтоох, зах зээлийн холболт хийх, туршлага солилцох, “ Монгол мал”,  “Эрүүл хүнс, эрүүл монгол хүн”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулахад зорилгоор  АЗДТГазар, ХХААГазар хамтран  Элбэг-Дэлбэг цагаан сар  үзэсгэлэн худалдааг 2019 оны 09-р сарын 06-12-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  Тус үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 32 иргэн, 1 хоршоо өөрсдийн үйлдвэрлэсэн 67 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр  оролцож 25,6 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Үзэсгэлэн худалдаанд Шилмэл хээлтүүлэгч төрөлд 2 байр, Шилмэл хээлтэгч төрөлд 2 байр, Шилдэг хүнсний бүтээгдэхүүн төрөлд 1 байр, хамгийн их ургац авсан төрөлд 1 байр, нөөшилсөн бүтээгдэхүүн төрөлд 1 байр, уламжлалт хоол үйлдвэрлэл төрөл 2 байр, бусад уралдаан тэмцээнд 1-2 байр шалгаруулж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд шагналыг гардуулсан. Үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтад 4,0 сая төгрөг зарцуулсан байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр иргэдийн дунд үнэгүй шахам сугалаа явуулж, урамшуулах, идэвхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж, сугалааны үйл ажиллагаанд 21 байгууллага, иргэн 1,046,000.0 сая төгрөгийн хонжвороор ивээн тэтгэж, 44 иргэн азтан болсон байна. Мөн гүүтэй айлын гүзээтэй хүү айраг уух тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр зохион байгуулсан.
Металлыг гар аргаар боловсруулах чадамжийг сурталчлах хүрээнд аймгийн МСҮТ-тэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахин өгөгдсөн даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд жижиг төмөр тулга хийх даалгаврыг гүйцэтгэн, нийт 9 иргэн, оюутан оролцсоноос,  Нэг, Хоёрдугаар байрыг МСҮТ-ийн оюутан Э.Ариунжаргал, Б.Доржрагчаа нар эзэлсэн.
Монгол оронд тархсан бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийн  талаарх судалгаа, тэдгээртэй тэмцэх  арга зүй, зөвлөмж, Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх аргууд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын танилцуулга, Атар 60 жил, давсны хэрэглээг багасгая, чацаргана, үхрийн нүд тариалах зөвлөмж, Органик хүнсний тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, “Грийн” био бэлдмэл хэрэглэх заавар, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Таны хөтөч, Хоршооны тухай зэрэг 12 төрлийн 240 гарын авлага тараасан. Мөн хуванцар савны хор уршгийн талаарх сурталчилгаа, зөвлөмжийг газар дээр нь өгч үйлчиллээ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us