ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 6 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 6 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажилласан.

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн  харьяа агентлагуудын “Иргэдэд үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 06 дугаар сарын 15, 25, 26-ны өдрүүдэд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдад зохион байгуулсан. Өдөрлөгөөр байгууллагууд шинээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн танилцуулга, урлагийн тоглолт, галын аюулгүй байдлын дүгнэлт, зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, газрын хэмжилт, иргэд аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр лабораторид үнэгүй сорьц цуглуулах, хэмжилт хийх зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэж, өдөрлөгийн үеэр  давхардсан тоогоор 530 иргэнд зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, 12 төрлийн 600 гаруй гарын авлага, танилцуулах материал тараан, 112 иргэнээс санал асуулгыг авч, төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулах, санал авах уулзалт 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан. Уулзалтад 200 гаруй иргэн оролцсон.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2019 оны 06 дугаар сарын Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 2 807 070.3 мян. төгрөг төвлөрүүлэхээс, 2 810 298.0  мян  төгрөг  төвлөрүүлж  100.1 хувьтай байна.

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар татвар төлөгчөөр бүртгэлтэй ХК-1, ХХК-282, ББН-5, ЗБН-10, Хоршоо-27, ОНӨҮГ-6, Салбар-68, Хадгаламж зээлийн хоршоо-1, Төсөвт байгууллага-57, Төрийн бус байгууллага 87, Шашны байгууллага 5, Сан-9, Олон нийтийн байгууллага-15, нийт хуулийн этгээд 573 байна.

Орон нутгийн төсвийн байгууллагуудын 3585.2 сая төгрөг, Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 4305.2 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлгийн 277.6 сая төгрөгийн зарцуулалтын эрх төсвийн хуваарийн дагуу бүрэн нээгдэж төрийн сангийн гүйлгээ хэвийн явагдаж байна.

Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Говьсүмбэр дахь  салбартай хамтран 06 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Төсвийн байгууллагын санхүүгийн тайлан блансын програм ашиглалтын талаар сургалт зохион байгуулсан. Сургалтанд 20 байгууллагын 20 нягтлан бодогч хамрагдсан.

Статистикийн чиглэлээр: 2019 оны 05 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулгыг бэлтгэж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 47, цахимаар 116 хэрэглэгчид хүргүүлсэн.

Санхүүгийн хяналт аудитын чиглэлээр:

Төсвийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын шилэн дансны цахим хуудсанд 2016 оноос 2019 оны 05 дугаар сар хүртэлх  хугацаанд оруулсан мэдээллийг шалгаж 44 байгууллагад хугацаатай албан шаардлага хүргүүлэн зөрчлийг арилгуулж, 5 байгууллагад хугацаатай албан тоот хүргүүлж биелэлтийг хангуулан ажилласан.

     Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн 2017, 2018 оны санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 13 337,4 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 9 438,9 мянган төгрөгийг холбогдох эздээр нөхөн төлүүлж орон нутгийн орлого болгохоор, 2 608.2 мянган төгрөгийг нэр бүхий ажилчдад буцаан олгуулахаар болж, нийт 13 047.1 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосон.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон:Тэтгэвэр

Төрөл 2018.06.24 2019.06.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1561 3412673.0 1691 4034776.9 130
2 Хөгжлийн бэрхшээлтэй 291 463399.5 315 432865.1 24
3 Тэжээгчээ алдсан 129 211858.7 123 218270.3 6
4 Үйлдвэрийн осол 48 138951.7 51 107172.0 3
  Нийт дүн 2029 4226882.9 2180 4793084.3 163

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2018.06.24 2019.06.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 818 76632.2 523 68306.6
2 ЖБА тэтгэмж 216 278336.0 159 242971.3
3 Оршуулга 34 34000.0 33 33000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 25 29737.1 6 2494.5
5 Ажилгүйдэл 82 128491.7 104 219958.7
  Нийт дүн 1175 547197.0 825 566731.1

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2018.06.24 2019.06.24
Шинээр 113 102
Мөнгө тушаасан 520 568
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 94949.3 139183.6

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хуулийн цаг нэвтрүүлгээр хуваарийн дагуу аймгийн Прокурорын газар “Нийтэд тустай ажил хийлгэх ял” сэдвээр бэлтгэн орон нутгийн Залуус теливизээр хүргэсэн.

Архивын ажлын  чиглэлээр:

Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдахтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 20-ны өдрийн “Урьдчилсан үзлэг явуулах салбар комиссыг байгуулах тухай” А/197 дугаар захирамжаар салбар комиссыг томилон 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд төрийн байгууллагуудад Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр үзлэг, шалгалтыг зохион байгуулсан.

2019 оны 06 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн комисс манай аймагт ажиллаж, аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Шивээговь, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газарт үзлэг шалгалтыг явуулж аймгийн хэмжээнд 88.6 хувьтай дүгнэгдсэн.

Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 2 хөмрөгийн 1992-2009 оны 14 хадгаламжийн нэгжийн 1107 хуудас баримтын 756 заалт бүхий 8665 хүний нэр, 1357 байгууллагын нэр, 3943 газар зүйн нэр, нийт 1107 хуудас баримтыг цахимжууллаа. Архивын баримтаас 5 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн байна.

Улсын бүртгэлийн хэлтэс нь:

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -55
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -52
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 49
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 3
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -3
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -2
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 5
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -5
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -19
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -8

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 8
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 62
  • Гэрээний бүртгэл – 58
  • Барьцааны гэрээний бүртгэл – 275
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -8

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 5
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -6

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -83
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар-269

Нийт 975 иргэнд төрийн үйлчилгээг хүргэсэн байна.

 Цагдаагийн хэлтэс нь:

Аймгийн хэмжээнд 6 дугаар сард 78 гэмт хэрэг бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 буюу 20.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс:

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 40.8 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 7.7 хувиар, ажилгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг 56.0 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 100 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 29.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн гаралт нөхцөл байдлаар нь авч үзвэл:

2019 оны  05 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл , замд шалгалт хийж, нийт 3200 тээврийн хэрэгсэл шалгаснаас 1825 зөрчил илрүүлж, 1811 жолоочийг 52 075.000 төгрөгөөр торгосон.

Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон 942 жолоочийг 18 840.000 төгрөгөөр, үзлэг оношлогоонд оруулаагүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон 54 жолоочийг 2 700.000 төгрөгөөр, хамгаалах бүс хэрэглээгүй 47 жолоочийг 940.000 төгрөгөөр,  хүн, ачаа тээш, тээвэрлэх журам зөрчсөн 102 жолоочийг 5 750.000 төгрөгөөр, улсын дугаар арилсан, бүдгэрсэн, улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон 110 жолоочийг 1 130.000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулан, 11 тээврийн хэрэгслийг түр саатуулсан

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

“Зөв тусгал” хөдөлгөөний хүрээнд Гэзэгт ЗБН ДСБНТ ХХК-ны ажилчид, Ерөнхий боловсролын 4, 5 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүд, багш нар болон Цахилгаан дамжуулах салбар сүлжээний ажилчдад “Зөрчлийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иудаар сургалт зохион байгуулж, сургалтанд 59  иргэн хамрагдсан.

Говьсүмбэр аймаг дахь үйлдвэрчний эвлэлийн салбар хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Тээвэр зохицуулалтын албатай хамтран Хүүхдийг зам тээврийн болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын бүсний хүүхдэд зориулсан нэмэлт хэрэгслийг такси үйлчилгээ эрхэлж байгаа 90 жолоочид тараасан.

“Иргэн төвтэй -төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд төр, засгийн бодлого, шийдвэр, төрийн байгууллагын үйлчилгээг үзүүлэх, цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажил арга, хэмжээг сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг авч шийдвэрлэх, үйл ажиллагаандаа тусгах, “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр 120 иргэнд санамж , зөвлөмж хүргэж, 42 иргэнд жолооны үнэмлэх олгож, 12 иргэний эрх сэргээх материалыг хүлээн авсан.

Шүүхийн шинжилгээний алба нь:

Шүүхийн шинжилгээний албанаас хэргийн газрын үзлэгт 11 удаа оролцсоноос хүний амь нас хохирсон хэргийн 3, хулгайн гэмт хэргийн 2, зам тээврийн ослын 5, бусад хэргийн газрын үзлэгт 3 удаа оролцож, хэргийн газраас гутлын мөр 5, тээврийн хэрэгслийн мөр 6, бусад ул мөрийг бэхжүүлж, эд мөрийн баримтыг хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 345 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсаргасан.

Тайлант хугацаанд хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 23 удаа хийж дүгнэлт гаргасан. Мөн 4 цогцосны задлан шинжилгээнд оролцсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги

Суллагдах хугацаа дөхсөн 23 хоригдолд нийгэмшүүлэх тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-иар сургалт зохион байгуулсан.

Мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөрийн дадлага олгох сургалтыг Аймгийн Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежтэй хамтран “Уулын ажлын техникч”, “Уулын ажил явуулах”, “Ил уурхайн  хэмжээсүүд”, “Уул уурхайн хүнд машин механизмын опператорчин” зэрэг мэргэжил олгох сургалтанд нийт 34 хоригдлыг хамруулсан.

Шүүхээс шинээр 11 гүйцэтгэх хуудасны 160 202.3 төгрөгийн  гүйцэтгэх  баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэлээ.

Тайлант сард төлбөрийн 5 гүйцэтгэх баримт бичгийн 15 943.5 төгрөгийг бодитой биелүүлж гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 35 хувьтай байна.

Мэргэжлийн хяналтын газар нь:

Төлөвлөгөөт шалгалт 35 газарт, тандалт судалгаа 4 газарт, урьдчилан сэргийлэх хяналт 2 газарт, зөвлөн туслах үйлчилгээ 9 газарт гүйцэтгэж, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг үндэслэн 213 заалт бүхий албан шаардлагыг 28 газарт хүргүүлсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн удирдамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин, 2019 оны 06 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажилласан.

ААНБ, иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу усны 39, хүнсний бүтээгдэхүүний 12,  хоолны 2, арчдасны 20, нийт 73 сорьцонд  2- 9 үзүүлэлтээр хими, нян судлал, хорио цээрийн шинжилгээг гүйцэтгэсэн. Эерэг сорьц 1 илэрсэн.

Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд “Эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд 20 аж ахуйн нэгжийн 42 ажилтан хамрагдсан.

Онцгой байдлын газар нь:

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагат Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан нийтээр дагаж мөрдөх гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг хангах хяналт шалгалтыг зохион байгуулсан.

Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Эрэн хайх, аврах бүлгийн бие бүрэлдэхүүн Сүмбэр сумын гэр хороолол, айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, 120 айл өрхийг хамруулан 20 зөрчил илрүүлж, 14 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 286 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийсэн.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр:

“Ерөнхий боловсролын сургуульд суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд улсын шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтанд 669 хүүхэд хамрагдсан.

Анги дэвших шалгалт 06 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний хооронд зохион байгуулагдсан. 1, 2, 3, 4, 6, 7, 8,10,11 дүгээр ангийн 2821 сурагч, 5, 9, 12 дугаар ангийн 693 сурагч, нийт 3514 сурагч анги дэвших шалгалтанд орсон.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 06 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 55 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтанд орсон.      

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил, оролцоо, эрх хамгааллын чиглэлээр:

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Ураг, удам уламжлалын холбоотой хамтран “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд  Нийтийн номын сан болон Прокурорын  газрын нийт 18 албан хаагч хамрагдсан.

Дэлхийн зөн ОУБ-тай хамтран “Гэр бүлийн баяр хөөр” сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 20, 29-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтанд 95 эцэг, эх хамрагдсан

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Зөв тусгал” хөдөлгөөний хүрээнд “Аз жаргалтай гэр бүл” уриан дор  зохион байгуулсан. Өдөрлөгөөр 16 ээж “Дархан бэр”, “Хатан бэр”, “Уран бэр”-ийн одонгоор энгэрээ мялааж, Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчид “Эрэлхэг эльф маранта” хүүхдийн жүжгийг 600 хүүхэд багачуудад үнэ төлбөргүй тоголж мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн ерөнхий боловсролын 1, 2, 5-дугаар сургуулийн 200 гаруй сурагчдын урлагийн тоглолт, уралдаан тэмцээн зохион байгуулсан.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Үзүүлэлт 2018 оны 6 сар 2019 оны 6 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 167 195
Гэрийн төрөлт 1 1
Амьд төрсөн хүүхэд 168 196
Амьгүй төрөлт 1 1
Нас баралт 24 25
Эмнэлгийн нас баралт 6 6
Хоног болоогүй нас баралт 2 2
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4 4
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 0
Эмнэлгээс гарсан хүний тоо 2132 2341
Амбулаторийн үзлэг 41855 43641
Халдварт өвчин 91 96

Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/207 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  аймгийн Засаг даргын 2019 оны А/186, Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны А/33 дугаар тушаал гарч “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор 2019 оны 5 дугаар сарын 15-25-ны  өдрүүдэд аймгийн хэмжээнд 10-18 насны нийт 2454 хүүхдийг улаан бурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад 100%  хамруулсан.

Дэлхийн тамхигүй өдрийг “Өдөр бүрийг тамхигүй болгоё” уриан дор сарын аяныг 2019 оны 04 дүгээр сарын 31-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд зохион байгуулж байна. Аяны хүрээнд аймгийн хэмжээнд хүн амд тамхигүй эрүүл орчинг  сурталчилах, тамхины эрүүл мэндэд нөлөөлөх хор уршиг, дам тамхидалтанд өртөхгүй байх, эрүүл амьдралыг хэвшүүлэх  ухуулга, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, зорилтод бүлгийн 1699 иргэнийг сургалтанд хамруулж, 5 төрлийн гарын авлагыг 1450 ширхэгийг олшруулан  тараасан.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр:  

Ажилгүй, ажил хайж буй бүртгэлтэй иргэдээс бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд нийт 15 иргэнийг 3 бүлэг болгон хамруулж,  хүнсний ногоо тариалах сургалтыг зохион байгуулж, тариалалтын  бэлтгэл ажлыг ханган, 300 м2 талбай бүхий 3 хүлэмжид улаан лооль, өргөст хэмх, чинжүүний нийт 570 ш үрсэлгээ суулгаж тариалаад байна.

Нийтийг хамарсан ажил зохион байгуулж, түр ажлын байраар хангах арга хэмжээний хүрээнд нутгийн захиргааны байгууллагуудаас төслийг хүлээн авч, гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Үүнд:

Сум дундын ойн анги “Нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийг арчлах, хамгаалах”-15 иргэн, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар “Нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажил”-5 иргэн, Баянтал сумын Засаг даргын Тамгын газар “Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламж арчлах хамгаалах, худаг засварлах, бэлчээрийн  мэрэгч амьтан устгах” төсөлд 15 иргэн  нийт 35 иргэнийг түр ажлын байраар хангаж, 2 205,0 мянган төгрөгийг зарцуулаад байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл заалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан хөдөлмөр эрхлэлтийн санд 6 байгууллагын 3 600,0 мянган төгрөг төвлөрүүлээд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг ажил олгогч нарт сурталчилж,  25-аас дээш ажилтантай зохих төлбөр төлөх  байгууллагад нэхэмжлэл хүргэж, хяналт тавин ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын газар, Ололт амжилт сургалтын төв, Уул уурхайн жишиг Политехникийн коллежтой хамтран 05 дугаар сарын 27-ны өдөр орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 20 ажилтанд ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйн сургалтыг онол, дадлагын хэлбэрээр зохион байгуулсан.

2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”-ний сэргээн засах, өдрийн үйлчилгээ үзүүлэхээр  “Амьдрах увидас” ХХК-тай гэрээ байгуулан  95 ахмад настанд өдрийн үйлчилгээ, 20 ахмад настанг сэргээн засах үйлчилгээнд хамруулсан.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал, аж ахуйн талаар:

Мал төллөлт төл бойжилт, том малын зүй бус хорогдлын мэдээг 3 дугаар сарын 01-ээс эхлэн 7 хоног бүр гарган, Хүнс, хөдөө, аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлсэн.

Төл бойжилт 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар:

  Бүгд Малын төрөл
Ингэ Гүү Үнээ Эм хонь Эм ямаа Арьсанд

\хурга\

1 Оны эхний хээлтэгч 203579 406 7569 5929 100638 89037  
2 Төллөсөн хээлтэгч 155066 114 2734 3116 81819 67283  
3 Гарсан төл 155590 114 2734 3116 82108 67518  
4 Хорогдсон төл: Үүнээс: 2523 7 75 42 960 1171 286
6 Бойжиж буй төл 153067 107 2659 3074 81148 66347  
7 Бойжилтын хувь 98.4 93.9 97.3 98.7 98.8 98.3  
8 Төллөлтийн хувь 76.2 28.1 36.1 52.6 81.3 75.6  

 

Том малын зүй бус хорогдол 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар:

  Бүгд Малын төрөл
Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Нийт хорогдсон мал 2635 2 69 37 1063 1464
2 Үүнээс: хээлтэгч 618 2 21 16 280 299
3              өвчнөөр 0 0 0 0 0 0
4 Нийт малд эзлэх хорогдлын % 0.62          

 

Бог малын хээлтүүлэгчийн ангилалт, хянан баталгаажуулалт, бүртгэлжүүлэлтийин ажлыг сумдад зохион байгуулж байна. Бог малын хээлтүүлэгчийн ангилалт, хянан баталгаажуулалт, бүртгэлжүүлэлтийин ажлыг сумдад зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд  6 дугаар сарын 20-ны байдлаар 5 суурьт ялгасан 68 өрхийн 311 бог малын хээлтүүлэгчийг хянан баталгаажуулаад байна.

Үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр:

Аймгийн хэмжээнд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 14 га-д төмс, 14 га-д хүнсний ногоо тариалж, тариалалтын явц 69 хувьтай буюу дараах байдлаар тариалалт хийсэн байна.  Үүнд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олгож буй 7 төрлийн хүнсний ногооны  8 кг үрийг 21 иргэнд  олгож, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 96 м2 талбай бүхий 3 хүлэмж  шинээр байгуулж, Шивээгийн булаг, Тэвшийн  услалтын системтэй газруудад нийт 16 га талбайд 4 иргэн, 2 аж ахуйн нэгж тариалалт хийсэн.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл хүлээн авах ажлыг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 0830 цагаас 06 дугаар сарын 10-ны өдрийн 1730 цаг хүртэл зохион байгууллаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээл, төсөл сонгон шалгаруулах журмын талаар орон нутгийн Залуус телевиз,  цахим хуудсаар олон нийтэд, давхардсан тоогоор 100 гаруй иргэнд хүргэж, 10 төрлийн 150 гарын авлага, материал тараасан. Төсөл сонгон шалгаруултанд 17 аж ахуйн нэгж, 33 иргэн төслөө ирүүлсэн. Ирсэн төслийн иж бүрдлийг зээлийн дэд хороогоор хянуулж, бүртгэл хөтлөн, зээлийн мэдээллийн нэгдсэн санд шивж оруулсан.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний

бараа бүтээгдэхүүний 06 дугаар сарын үнийн мэдээ

2019 оны 5 дугаар сарын сүүлч 6 дугаар сарын эхээр малчдаас зах зээлд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт өсөж байгаа тул зах зээлд худалдаалагдаж буй махны үнэ 250-1000 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй  байна. Төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 50-200 төгрөгөөр нэмэгдсэн бол сүү /задгай/ 350 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ /төг/ Доод үнэ /төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 11000 8500 -500
Цул 12000 11000 -500
2 Хонины мах Ястай 8500 7500 -500
Цул 11000 10000 -500
3 Адууны мах Ястай 8500 6500 -250
Цул 10000 9500
4 Ямааны мах Ястай 7500 6500 -1000
Цул 10000 9000
5 Тахианы мах Гуя 8500 8000
Мөч 9200 8500
6 Лууван Монгол 1600 1200 +200
Хятад      
7 Төмс Монгол 1200 950 +50
Хятад      
8 Байцаа Монгол 1800 1500
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 6800 6500
10 Манжин Монгол 1400 1200
Хятад
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 1800 1600
Хятад 1200 1000
12 Улаан лооль Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол 6500 5500
14 Элсэн чихэр   2100 1800
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2500 2200
Шар слава 1кг 3100 2900
Гурвалжин слава 1 кг 3800 2200
16 Сүү Задгай 200 1500 -350
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой      
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2750 2600
17 Тараг Задгай 2000 1500
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

4200

 

3500

18 Талх Чойр /Шивээ/ 1200 800
19 Өндөг ОХУ 450 310
Монгол 400 280
20 Алтан тариан гурил Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1080 +50
Задгай 2-р зэрэг 1000 950
Савлагдсан д/дээд 1650 1600
Савлагдсан дээд 1650 1600
Савлагдсан 1-р зэрэг 1300 1200
Савлагдсан 2-р зэрэг 1500 1450
21 Ургамлынтос Олейна 5500 4800 +50
Алтан 3800 3600
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 1000 900

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны талаар:

Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Байгал орчин, аялал, жуулчлалын яамнаас 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт “Зочлох үйлчилгээний сургалт”-ыг зохион байгуулах ажлын хүрээнд манай аймагт 2019 оны 06 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, аймгийн хэмжээнд тогооч, зөөгч, бариста, бартендер, хөтөч тайлбарлагч, зочид буудал болон жуулчны баазын өрөөний үйлчлэгч, удирдах ажилтан,  жолооч гэсэн 9 төрлийн мэргэшүүлэх сургалтанд 130 иргэн хамрагдан гэрчилгээгээ гардан авлаа.

Улсын төсвийн санхүүжилтээр хийгдэж буй “Цоорхой рашааны эх орчмыг тохижуулж, мод тарих, хашиж хамгаалах ажлыг Дархан-Уул аймгийн Батбадрах дэлгэр ХХК  байгууллагатай 2019/№01 дугаартай гэрээ байгуулан  ажиллаж байна. Гэрээний дагуу 2 байршилд мод тарьсан бөгөөд Цоорхой рашааны хамгаалалтын хашаанд нийт 1188 ширхэг,  Сүмбэр сумын 3 дугаар багийн А-101 босоо тэнхлэгийн авто замаас Цэргийн алдрын хөшөөний уулзвар хүртэл зайд авто замын 2 талаар 2.6 га талбайд нийт 4000 ширхэг мод сөөгийг тус тус тарьж 5188 мод сөөгийг тарьж ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

Сум дундын ойн ангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 35.0 сая төгрөгийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж “ОТТО МИР” ХХК гэрээ байгуулан мод үржүүлгийн газарт агротехникийн тусгай зориулалттай жижиг оврын трактор худалдан аваад байна.

Мөн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 21.3 сая төгрөгийн хөрөнгөөр  “Боржигон наадам”-ын үйл ажиллагаанд зориулан зөөврийн био 00, хогийн сав худалдан авах ажиллагааг зохион байгуулж Мөнхий хүндлэл ХХК-тай гэрээ байгуулан худалдан аваад байна.

Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, Засгийн газрын №189 дүгээр тогтоолоор батлагдсан “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” шийдвэрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг нийт 60 ААНБайгууллагад танилцуулсан.

 Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь 6 дугаар сард 8 хугацааны мэдээ, 240 удаа, климат агро дундаж мэдээ болон хөдөө, аж ахуйн тойм, 10 хоногийн тойм мэдээг 3 удаа, сарын тойм мэдээг 1 удаа тус тус дамжуулсан.

7 хоногийн төлөв, 7 хоногийн тойм мэдээг даваа гариг бүр, сарын урьдчилсан мэдээг сар бүрийн 25-ны өдрийн дотор, сарын тойм мэдээг 5-ны өдрийн дотор тус тус www.govisumber.tsag-agaar.gov.mn цахим хуудсанд байршуулсан.

06 дугаар сарын  цаг уурын тойм мэдээгээр: 01, 04, 09, 11, 15, 16, 17-ны өдрүүдэд хур тунадас орсон. Нийт 10,2 мм тунадастай. Салхи сарын эхээр 11-13 м/сек зарим үед 15-17 м/сек, бусад хугацаанд 4-9 м/сек байв. Агаарын дундаж температур 17,4 градус дулаан, хамгийн хүйтэн нь 04-ны шөнө 4,5 градус дулаан, хамгийн дулаан нь 11-ны өдөр 29,2 градус байсан.

Агаар орчны шинжилгээний лаборатори нь азотын давхар исэл (NO2) болон хүхэрлэг хийн давхар ислийг (SO2) хоногт 32 удаа нийт 64 сорьцын дээж авсан ба 5 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 23-ны хооронд хийгдсэн дээжийн шинжилгээгээр азотын давхар исэл (NO2) 0.018 мкг\м3 хүхэрлэг хийн давхар исэл (SO2) 0.010 мкг\м3 байгаа нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй хэвийн байна.

Тээвэр, авто замын талаар:

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоонд 6 дугаар сарын 20-ны байдлаар 758, өссөн дүнгээр 1814 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Хот хооронд 1646 иргэн, сум хооронд 759 иргэн зорчиж, 93 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар:

Засгийн Газрын 2019 оны 119 дүгээр тогтоолын дагуу иргэдээс газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч эхлээд байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар тогтоолоор 2019 онд газрын төлбөрийн орлого 163.8 сая төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан бөгөөд 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 102.2 сая төгрөг төвлөрүүлж биелэлт 62.4%-тай байна.

2019 оны хагас жилийн байдлаар 11 бүтээн байгуулалтын ажилд захиалагчийн техник  хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Сүмбэр сумын 1 дүгээр баг 0,525км Автозамын асфальтан өнгөлгөөний ажил
  • Боржигины ӨЧ-4,5 уулзвар, гэрлэн дохионы ажил
  • Сүмбэр сумын ЗДТГ-ын захиалгатай 6 дугаар цэцэрлэгийн гадна хашааны ажил
  • Сүмбэр сум, 1 дүгээр сургуулийн биеийн тамирын талбайн тохижилтын ажил
  • Боржигин чуулгын өмнөх талбайн тохижилтын ажил
  • Сүмбэр сумын 1 дүгээр багт, 100 ортой эмнэлгийн барилгын ажил гэм мэт
  • Сүмбэр сум, 1 дүгээр баг, 640 хүүхдийн суудалтай 2 дугаар сургуулийн барилгын ажил
  • Сүмбэр сумын 3 дугаар багт “Цэргийн алдар хөшөө”-ний тохижилтын ажил
  • Сүмбэр сумын 3 дугаар багт, Орон сууцны тоглоомын талбайн тохижилтын ажил
  • Сүмбэр сумын 3,8 дугаар байрны дундах тоглоомын талбайн тохижилтын ажил

Худалдан авах ажиллагааны талаар:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн Улсын төсөв, аймгийн “Орон нутгийн хөрөнгө оруулалт”, “Орон нутгийн хөгжлийн сан”, “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”, “Авто замын сан”-гийн хөрөнгөөр хийгдэх худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж аймгийн Засаг даргаар батлуулан, Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авч, “Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем” болох www.tender.gov.mn сайтад байршуулсан.

2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 64 төсөл арга, хэмжээний үнэлгээний хороог байгуулан худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахаас 6 дугаар сарын байдлаар 62 үнэлгээний хорооны захирамжийг гаргуулан биелэлтийг ханган ажиллаж байна. Тендер шалгаруулалтыг зохион байгуулсан 50, зарлагдаагүй 7, ажлын тоо хэмжээ, техникийн тодорхойлолт захиалагчаас батлагдаж ирээгүй 5 ажил байна. Гүйцэтгэл 78,1 %-тай байна. Үүнд:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх: Төлөвлөгөөний дагуу 22 ажлыг зарлахаас 6 дугаар сарын байдлаар 19 ажлыг цахим системээр зарласан. Гүйцэтгэл 86.4%-тай байна.Үлдсэн 3 ажлын техникийн тодорхойлолт, ажлын даалгавар захиалагчаас батлагдаж ирээгүй байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх: Төлөвлөгөөний дагуу 4 ажлыг зарлахаас 6 дугаар сарын байдлаар 2 ажлыг цахим системээр зарласан. Гүйцэтгэл 50%-тай байна. Зарлаагүй үлдсэн 2 ажлын техникийн тодорхойлолт, ажлын даалгавар захиалагчаас батлагдаж ирээгүй байна.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх: Төлөвлөгөөний дагуу 12 ажлыг зарлахаас 6 дугаар сарын байдлаар 11 ажлыг цахим системээр зарлаж гүйцэтгэл 91.6%-тай байна. Үлдсэн 1 ажлын техникийн тодорхойлолт, ажлын даалгавар захиалагчаас батлагдаж ирээгүй байна.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдэх: Төлөвлөгөөний дагуу 4 ажлыг зарлахаас 6 дугаар сарын байдлаар 4 ажлыг цахим системээр зарласан. Гүйцэтгэл 100%-тай байна.

Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх: Төлөвлөгөөнд нийт 1 ажлыг зарлахаас 6 дугаар сарын байдлаар 1 ажлыг цахим системээр зарласан. Гүйцэтгэл 100%-тай байна.

Сүмбэр сумын худалдан авах ажиллагаа: 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 8 төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулан ажиллахаас тендер шалгаруулалтыг зохион байгуулсан 7, зохион байгуулаагүй 1 ажил байна. Гүйцэтгэл 87.5 %-тай байна.

Шивээговь сумын худалдан авах ажиллагаа: 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 15 төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг зохион  байгуулахаас 12 тендер шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгэл 80%-тай байна.

Баянтал сумын худалдан авах ажиллагаа: 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 11 төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг зохион  байгуулахаас 8  тендер шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгэл 72.7 %-тай байна.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

Баянтал сум:

Сумын Засаг дарга суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж ажилласны дагуу “Ганболд металл” ХХКомпаний хөрөнгө оруулалтаар Фитнeс клубын их засварын ажлыг “ОСО” констракшн ХХКомпани хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Мөн энэ ажлын хүрээнд “Оорцог элгэн хоршоо”- ноос сумын Соёлын төвийн гадна өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 5.000.000 төгрөгийн өртөг бүхий төмөр хашааг буцалтгүй тусламжаар хандивласан.

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургах ажлын хүрээнд Зуны гэр цэцэрлэгийн бэлтгэл ажлыг хангаж, зуны хувилбарт сургалтад 15 хүүхэд хүлээн авч 2 багш, 1 тогооч нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулсан.   

Аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/192 дугаар захирамж, аймгийн мал эмнэлгийн газрын даргын 05 дугаар сарын 21-ний өдрийн А/28 дугаар тушаал, сумын Засаг даргын 05 дугаар сарын 21-ний өдрийн А/38 дугаар захирамжийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж ажилласан. Хаврын ариутгал халдваргүйтгэлээр нийт 4385 м2 талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн байна.

Сумын хэмжээнд одоогийн байдлаар төмс 0.6 га, нарийн ногоо 1.303 га, нийт 1.309 га талбайд тариалалт явагдаж байна.

Сүмбэр сум:

2019 оны 05 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүрээлэн байгаа орчны эсрэг,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль орчны болон мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч нартай хамтран  урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Зоонозын халдварт өвчний тухай сэрэмжлүүлэг, гарын авлага, боршур тараан, 96 автомашин тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийн ажиллалаа.

Эрүүл  мэндийн газартай хамтран Эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэх “Эмнэлгийн анхны тусламж ” сэдэвт багц сургалт зохион байгуулж, сумаас 14 иргэнийг хамруулж, сайн дурын идэвхтэний үнэмлэх олгосон.

Сүмбэр сумын ЗДТГ-аас хөдөөгийн багийн иргэдэд урлаг соёлын үйлчилгээ үзүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Хөдөөгийн эгшиглэн” соёлын арга хэмжээг зохион байгуулж, уг арга хэмжээнд 3 багийн 300 гаруй иргэн оролцсон.
Байгаль хамгаалагчдын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, ажиллах боломж нөхцлөөр хангах ажлын хүрээнд Сумын нутаг дэвсгэрийн Байгаль хамгаалах хөтөлбөр арга хэмжээний зардлын санхүүжилтээр байгаль хамгаалагч, иргэдийн нөхөрлөлийн гишүүдийг хувцас хэрэгслээр хангах ажлыг зохион байгууллаа.

Хортон мэрэгчидтэй тэмцэх зорилгоор 4, 5, 6 дугаар багийн бэлчээр нутаг 223 га талбайд хортон мэрэгчдийн тандалтын судалгаа хийж, микробиологийн аргаар хортон мэрэгчидтэй тэмцэхээр сумын Засаг даргын 2019 оны А/112 тоот захирамж гарган ажлын хэсэг байгуулсан. Үүний дагуу 6 дугаар багийн бэлчээр нутаг болох Эвз орчмоор 300 га талбайд хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулсан.

Сумын хэмжээнд 21 иргэн, 8 аж ахуйн нэгж, байгууллага, 14.87 га талбайд  төмс, 13,55 га талбайд  хүнсний ногоо, 10 га талбайд  малын тэжээл, нийт 38.42 га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оноос 9.29 га талбайгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Сум хөгжүүлэх сангийн зээлийг нөхөн төлүүлэх” 2 сарын аяны хүрээнд хугацаа хэтрэлттэй байсан 5 зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулан, 8 зээлдэгч зээлээ нөхөн төлж,  нийт 28.9 сая төгрөгийн эргэн төлөлтийг төвлөрүүлээд байна.

Шивээговь сум:

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа 16 өрхөд хүнсний талон олгож, 1 160.0 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг гэрээ байгуулсан дэлгүүрээр дамжуулан олгосон.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан ажилгүйдлийг бууруулах, хүн амын бүлгүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд сумын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 4 иргэн хамрагдаж 12.5 сая төгрөг, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт 1 ахмад настны төсөл дэмжигдэж 3.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгосон.

Сумын Засаг даргын 2019 оны А/13 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу нийтийн их цэвэрлэгээг 3 удаа буюу төв хогийн цэг болон сумын хүндэтгэлийн хаалга, засмал зам дагуух хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 65 ирэн хамрагдаж 14 га талбайн 56м3 хог хаягдлыг цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт ачиж зайлуулсан.

Сумын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, Захиргааны ерөнхий хууль, Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хүнсний тухай хуулийн хэрэгжилт, Монгол Улсын Засгийн газрын “Нэг удаагийн нийлэг уутыг хориглох тухай” 2018 оны 189 дүгээр тогтоолын хэрэгжилтийг  хангах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг 28 аж ахуйн нэгжид зохион байгуулсан.

Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн ширээ, сандал худалдан авах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэгчээр “Мөнх авзага хайрхан” ХХК-ийг шалгарч, 9.3 сая төгрөгөөр бараа нийлүүлэхээр гэрээ байгуулаад байна.

Сумын төв талбайн тохижилт, усан оргилуур байгуулах ажлын зураг төсвийг “Би Ти Эл констракшн” ХХК-тай 3 сая төгрөгийн гэрээ байгуулж, зураг төсвийг хүлээж авсан.

Үүрдэг хогийн савны тоог нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж сумын 2 дугаар багийн иргэнтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж, ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us